Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Түүх, ёс заншил
Номын нэр: Марко поло аялал
Зохиогч: Бүрэнжаргал.О 
Эрхлэн гаргасан: "Болор-Судар" хэвлэлийн газар
Хэвлэгдсэн он: 2012
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 4000₮
Номын товч

Их монгол гүрэнд аялан ирж, ажиллаж, амьдарч асан харийн аялагчид, эрдэмтэд: Ата Малик Жүвэйний “Ертөнцийг эзлэгч Чингис хаан”, Марко Пологийн аян замын тэмдэглэл, Рашид ад – Диний “Сударын чуулган”, Плано Карпини, Гильом дө Рубрук, Ибн – Батута нарын туурвин үлдээсэн Монголын түүхийн зургаан эх сурвалжийн нэг болох Марко Пологийн аялалын тэмдэглэлийг Английн эрдэмтэн, судлаач Роналд Лейтхэм хорин жил судлан байж туурвисан “The Travels” номыг англи хэлнээс монгол хэлрүү орчуулан 2012 онд хэвлүүлэв. Эдгээр номнууд нь Монголын түүхийн жинхэнэ эх сурвалж төдийгүй эрдэм – шинжилгээний нэн үнэ цэнэтэй бүтээл, сурах бичиг мөн тул миний бие сонгон авч орчуулсан юм. Одоогоос долоон зуун дөчин жилийн тэртээ Монголын эзэнт гүрний Юань улсын газар шороон дээр хөл тавьж Их хаан Хубилайн албанд бүтэн арван долоон жилийн турш (1271–1289 он) зүтгэсэн Венеци нутагийн худалдаачины хүү Марко Поло өөрийнхөө нүдээр үзэж, биеэрээ оролцож явсан урт удаан хугацааны аялал, үйл явдлын түүхийг ном болгон үлдээсний ачаар Европ дахин Монголын эзэнт гүрэний болон монголчуудын талаар үнэн бодит, баримт сэлтийг олон зууны тэртээгээс мэдэх болжээ. Барууныханд буюу Загалмайтаны ертөнцөд Марко Пологийн нээж таниулсан дэлхий ертөнцийг түүнээс өмнө хэн ч энэ байдлаар нь гадарлаж байгаагүйгээр барахгүй тэдний хувьд цоо шинэ зүйл байсан гэж Роналд Лейтхэм онцгойлон дурьдсан байна. Марко Пологийн Юань улсад аялаж, ажиллаж байсан тэр цаг үед Евразийн эх газарт явуулж байсан орон зайн бодлого нь Монголын эзэнт гүрний Улс төр, Эдийн засаг, Худалдааны бодлогоор тодорхойлогдож байжээ. Аль ч цаг үед орон зайн бодлогод шийдвэрлэх нөлөө үзүүлж байсан Мэдээлэл-харилцаа холбооны асуудал, Мөнгөний бодлого, Худалдаа арилжааны чөлөөт байдал, Шашин шүтлэгийн асуудлыг монголчууд тухайн цаг үе, орчин, нөхцөлд нь зохицуулан үр өгөөжтэй, зөв шийдвэрлэж чадаж байсан нь Монголын эзэнт гүрний төрийн бодлогын уян хатан чадвар, орчин цагаа мэдрэх зөн совин, ирээдүйг төсөөлөх холч харааг нь өнөө ч гайхан биширмээр, судлаж суралцмаар удирдахуй ухаан (management) байжээ.

Ижил төстэй номнууд (66)
1