Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Хүүхдийн уран зохиол
Номын нэр: Далдыг мэддэг Даваажий
Зохиогч: Батжаргал.Д 
Эрхлэн гаргасан: "Болор-Судар" хэвлэлийн газар
Хэвлэгдсэн он: 2006
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 1500₮
Номын товч

Хүүхдүүд ээ! Адал явдал, зөн совинд дуртай юу? Мэдээж бүгд дуртай. Тэгвэл та бүхэнд зориулж зохиолч Д.Батжаргал ах нь “Далдыг мэддэг Даваажий” хэмээх номдоо сонирхолтой болоод нууцлаг хэн ч тайлж чадаагүй зөн билгийн тухай бичжээ.

Хүү нэг өнжөөд хөх мориндоо дөчийн хоёр төмөр торх тэгнэж усанд явахдаа ангийн найзуудаасаа эхлээд аав, ээж, нутаг ус, зурагтаар үзсэн кино, уншсан ном, ер нь энэ орчлонгийн бүхий л юм үзэгдлийн тухай элдвийг эргэцүүлэн боддог байв. Бодол бодлын дотор өөрөө байтугай томчууд хариу өгч чадахгүй олон зүйл байсны нэгнийх нь эзэн, хамт сурдаг найз Даваажий гэдэг улаан хацартай, том алаг нүдтэй, жаахан хулгардуу чихтэй, шаравтар царайтай жаал байлаа. Тэр жаал далдын зөн совинтой, юмыг гайхалтай мэргэн хэлдэг нь нутаг усандаа гайхагдсан, дархдын нэртэй зайран өвөөтэй нь холбоотой байв.

Сайдын нэрэмжит шалгалтад ангиараа муу авчихвал сургуулийн нэр, цаашлаад сумын нэр гарна шүү дээ. Даваажий чи л ангиа авч гарах ёстой” гэж багш нь хэлэхэд өөдөөс нь, ”Маргааш гучдугаар хуудасны бодлогыг үзээрэй” гэж өвөө хэлсэн хэмээн өөрийн зон совиндоо харснаа нуув. Маргаашийн шалгалтан дээр яг гучдугаар хуудасны бүх бодлого ирж ангиараа “А”,”В” авчээ. Энэ мэтээр Даваажий хүүгийн хүнд тусалсан ач буян их. Үерийн аюулаас нутгийнхаа нэгэн гэр бүлийг аварсан түүний сайхан сэтгэлийг юугаар ч үнэлшгүй. Тэр бүү хэл морийг хүртэл тэмээ шиг номхон, “Сөөг сөөг” гэхэд хэвтдэг болгож ч чадав. Тэр энэ бүхнийг өвөөгийн минь эрдэм хэмээн бахархаж боддог байв. Монголчуудын оюуны нэгэн гайхамшиг монгол бөө нарын гол гурван эрдмийн нэг сэтгэл хувиргах ухаан буюу бөөгийн ховс, түүнээс уламжлан авсан шавийн эрдэм, монгол хүний оюун, далд ухааны нэгэн гайхамшгийн тухай сонирхолтойгоор өгүүлсэн энэхүү номоос хүүхэд та бүхэн зөв санаа, зөв үйл хэрэг амьдралд хичнээн ач тустайг мэдэх болно.

Ижил төстэй номнууд (136)
1