Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Монголын уран зохиол
Номын нэр: Доктор Батаа гайхамшгийг судалсан нь
Зохиогч: Ойдов.Д 
Эрхлэн гаргасан: "Болор-Судар" хэвлэлийн газар
Хэвлэгдсэн он: 0
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 3500₮
Номын товч

Америкийн Нэгдсэн Улсын Эри гэдэг нуурын эрэгт орших Эри хотын ойролцоох нэгэн тосгонд ийм нэгэн явдал болжээ. Энд хэдэн сарын өмнө Нью-Йорк хотын их сургуулийн профессор Мойерс тохилог байшин худалдан авч суурьшсан бөгөөд энэ тухай янз бүрийн таавар ам дамжин яригдах болов.

Хамгийн хачирхалтай нь жар орчим насны өвгөн профессорын хамт согоо шиг гуалигхан арван найм дөнгөж шүргэж яваа байрын үзэсгэлэн охин хамт амьдардаг ажээ. Профессор тэр хоёр гэрээс гарах нь ховор. Хааяа гарвал үргэлж сугадалцан явах бөгөөд хоорондоо их л дотно нэг ёсны гэр бүлийн хоёр шиг явна. Тэд эхлээд цэцэрлэг дотроо сөөг бут янзлах, модны мөчир тэгшлэх, цэцэг услах зэрэг янз бүрийн ажил хийнэ. Тэгэхдээ профессор, эмэгтэйд зааж өгч ингэж хий гэж үлгэрлэж үзүүлдэг байв. Дараа нь тэд дэлгүүрт хамт ирдэг боллоо. Олны хөлийн газар хоорондоо герман хэлээр ярьдаг бөгөөд дэлгүүрт ороод юу авах, мөнгийг нь хаана тушаах, үйлчлэгчтэй хэрхэн харилцах талаар хамт яваа хатагтайдаа профессор ярьж хэлж өгнө. Энэ бүгдийг хажуугаас нь харахад гайхалтайгаар барахгүй хэл мэддэг хүнд бол сэжиг төрүүлэм ажээ. Америк ертөнцөд мөнгөөр бүхнийг шийддэг хойно доо. Энэ залуу хатагтай эрхэмсэг ноёны хөрөнгөнд болоо биз дээ. Залуу эхнэрээ ганц ч минут гараасаа салгахгүй юм. Шувуухай хэчнээн сайн даслаа ч торноос гарвал юу болохыг асуух юун хэмээн хүмүүс ярилцана.

Цааш зохиол маань хэрхэн үргэлжлэхийг уншигч та шимтэн уншаарай.

Ижил төстэй номнууд (37)
1