Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Өгүүллэг, тууж, роман
Номын нэр: Сургамжит өгүүллэгүүд "Сэтгэлийн амин дэм I"
Зохиогч: Саранчимэг.Ж 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 2013
Хэл: Монгол
Нүүрний тоо: ..
Худалдах үнэ: 5000₮
Номын товч

Хүмүүн хэмээх ухаант амьтан дэлхий ертөнцөд их ч зүйлийг бүтээж, бас ихийг ч сүйдэлжээ. Хүн төрөлхтний сайн сайхан үйлсийн үндэс нь сайхан сэтгэл юм. Муу муухай үйл бүхний уг язгуур нь хорт сэтгэл буюу хиртсэн сэтгэл юм. Тийм учраас монголчууд бидний өвөг дээдэс “Сэтгэлийн хир, биеийн хирээс бузар” хэмээн үеэс үед сургаж, хүн чанараа хадгалж явахыг эрхэмлэн захиж, хүний сэтгэлийн элдэв гэмийг сэрэмжлүүлэн сургаж иржээ. “Сайн явах санааных” гэдэг үг бол сэтгэл санаа зөв байвал өөрөө ч, өрөөл бусад ч амар амгалан байна хэмээсэн сургааль болно. Бурхан багш ч “Сэтгэлээ огоот (бүр мөсөн) засах” тухай л айлддаг бөгөөд буян, нүглийн эх үүсвэр нь хүний сэтгэлээс л шалтгаалдаг билээ.

Уламжлалаа өгүүлэхийн хамт өнөө цаг үеэ бид харж, ухаарах тухайд хэлэх үг бас буй. Дэлхий ертөнц хүн төрөлхтний ахуй байдал тун ч их хувьсч байна. Энэхүү их хувьсал өөрчлөлтийг үйлдэгч эзэн нь хүн бид билээ. Хувьсал өөрчлөлтийг “Хөгжил” хэмээн нэрлээд, урайлан хошуурах болов. Шинжлэх ухааны гайхамшигт ололт, технологийн их хурдыг бид үгүйсгэхгүй ч, эх байгаль дэлхийгээсээ эхлээд, эрдэнэт хүмүүний сэтгэлийг хүртэл гайтуулах болов. Тиймийн тул хүмүүн бид бодох, ухаарах, эргэцүүлэх ёстой болж, хүмүүн болж заяасны хэрэг тус нь юу билээ, “Би” хэмээх хувиа бодох үзлээр, өөрийгөө л бөөцийлөх ёстой юу, сайхан амьдрал, аз жаргал гэдэг ер нь юу юм бэ... гэх мэтээр өөртөө асуулт тавих цаг болжээ.

Хэн бүхний нүдэн дээр харагдах ил үнэн бол хүн бид хорвоод нүцгэн ирээд, нүцгэн буцдаг, зуун нас бараг наслахгүй, нөгөө ертөнцөд одохдоо хумсны толион чинээ ч юм авч явж чадахгүй. Харин үйлдсэн сайн муу үйл бүхэн чиний нэрээр хожим хойчид үлдэнэ. Энэ бол бодит үнэн. Гэтэл юуны төлөө шунан ховдоглож, хуурч мэхэлж, бусдын толгойг эргүүлээд байгаа билээ гэдгээ эрхбиш бодох ёстой.

Амьд цагтаа наргиж цэнгэж, жаргаж байгаа мэт өнгөрөвч, нас нөгчсөний хойно муу үр дагавар, муу нэр, муухан дурсамж л үлдэх болно. Энэ мэтийг өгүүлэхийн учир бол амьдрахын утга учрыг гэрэл гэгээтэй талаас нь тунгааж, зөв сэтгэлд хөтлөгдөн залж явах ёстойг сануулах гэсэн юм. Бурхан багшийн сургаалд цөвийн цагийн шинжийн дотроос сэтгэл цөв болохыг хамгийн бэрх аюул тул сэрэмжлэх хэрэгтэйг өгүүлсэн байдаг.

Ижил төстэй номнууд (272)
1