Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Өгүүллэг, тууж, роман
Номын нэр: Сургамжит өгүүллэгүүд "Сэтгэлийн амин дэм II"
Зохиогч: Саранчимэг.Ж 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 2013
Хэл: Монгол
Нүүрний тоо: ...
Худалдах үнэ: 5000₮
Номын товч

Хүний хүмүүжил, төлөвшлийн дээд нь ёс суртахуун, хүнлэг зан чанар, өгөөмөр сэтгэл байдагчлан монгол хүний эрхэм нандин суртхуун болох хүн хүнээ хайрлан өрөвдөх нинжин сэтгэл, бие биедээ туслах, үнэнч нөхөрлөл харилцаа, хүний мөс жудаг өдрөөс өдөрт муудаж байгаа өнөөгийн манай нийгэмд ёс зүй, ёс суртхууны ач холбогдол бүхий ийм ном “ус агаар мэт” хэрэгтэй байна.

Тус ном нь хүнд эерэг сайхан мэдрэмж өгч, хүний сэтгэлийг ариусган уярааж, амран суух таатай нэгэн мөчийг бэлэглэнэ.

Хүний амьдралын утга учир, аз жаргал, сайн сайхны төлөөх тэмцэл, хүний сайхан сэтгэл, хайр энэрэлийн тухай голлон өгүүлсэн Саранчимэгийн сургамжит өгүүллэгүүд баримт эштэй, “буух эзэн, буцах мөртэй”, болсон хэрэг явдал, бодит (түүхэн) хүний дүрд түшсэн, хүний зан чанар, харилцааны олон талыг тусгасан нь зөвхөн хүүхэд залуучууд төдийгүй насанд хүрэгчид ч уншиж ухаармаар, эрэлт хэрэгцээ ихтэй ном болжээ.

Ижил төстэй номнууд (272)
1