Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Хувь хүний хөгжил
Номын нэр: Стрессгүй амьдрах нууц
Зохиогч: Итгэл.Б 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 0
Хэл: Монгол
Нүүрний тоо: ...
Худалдах үнэ: 11000₮
Номын товч

Стрессгүй амьдрал нь жин хасахад онцгой нөлөөтэй байдаг гэдгийг, сүүлийн үед шинжлэх ухаан батлачихаад байна. Биднийг уурлаж, бухимдаж эхлэхэд кортизол гэдэг нэртэй стрессийн гармон ялгарч эхэлдэг ба энэ гармоны нөлөөгөөр ялангуяа бэлхүүсний хавийн өөхлөлт хурдацтай явагддаг. Бэлхүүсний хавиар таргалснаар, чихрийн шижин, зүрх судасны өвчнөөр өвчлөх эрсдэл эрс нэмэгддэг байна. Стрессийн гармон кортизол нь баяр баяслын гармон ялгарахад саад болдог. Хүн стресстэх тусам их иддэг. Учир нь санаа сэтгэлээр унасан хүн их хэмжээгээр идэх маягаар стрессээ тайлдаг байна. Энэ ном нь олон түмэн минь, стрессгүй, сэтгэлийн дарамтгүй, тэгш сайхан амьдраасай, хүн бүр хүссэн жиндээ хүрч, гоолиг, бие бялдартай байгаасай, хүмүүс хайрлаж, бас өөрийгөө өөрчилж амжилтанд хүрээсэй гэж миний бие чин сэтгэлээсээ хүссэн учраас уншигч та бүхэнд хүрч байгаа юм. Мөн түүнчлэн амьдралд тохиолдож буй болж бүтэж байгаа болон болохгүй бүтэхгүй байгаа зүйлсийн мөн чанарыг олж, яавал амьдрал тэгшрэх вэ?, хүн өөрийнхөө БИ-г яаж олох вэ? гэсэн олон асуултын хариуг танд өөрийнхөөрөө хүргэхийг зорилоо. Энэ бол судалгаа, олж авсан мэдлэг, хөдөлмөрийн үр дүн юм.

Стресс буюу сэтгэлийн зовлонгууд (үл уучлал, гомдол, бухимдал, үзэн ядалт гэх мэт ) яагаад үүсдэг, түүний үр үндсийг яаж үндсээр нь таслан авч хаяж болох тухайд энгийнээр, маш ойлгомжтой байдлаар уг  номонд өгүүлдэг.

Ижил төстэй номнууд (173)
1