Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Бизнес, маркетинг
Номын нэр: Монголын шилдэг эдийн засагч, бизнесменүүд
Зохиогч: Эрдэнэбат.С 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 0
Хэл: Монгол
Нүүрний тоо: NaN
Худалдах үнэ: 5000₮
Номын товч

Ном гэдэг нэгэн цаг үеийн түүх юм. Монгол орон зах зээлийн харилцаанд шилжээд 17 жилийн нүүрийг үзээд байна. Энэ л хугацаанд эх орныхоо эдийн засгийн ноён нурууг нь үүрч ирсэн хүмүүс бол эдийн засагчид, бизнесменүүд.

Монгол хэмээх нэгэн өрхийн гал голомтыг нь бадрааж, дэлхийн цээжинд нэрийг нь гаргаж, баялагийг бүтээж, нийгмийг хөгжлийн өндөрлөг өөд хөтөлж яваа хүмүүс ээ.

Бүтээхийн төлөө зүрх сэтгэлээрээ шатаж яваа энэ л хүмүүсийг түүхийн алтан хуудсанд дүрийг нь үлдээхээр зориг шулуудан “Монголын шилдэг эдийн засагч, бизнесменүүд” хөрөг нийтлэлийн номоо бичиж та бүхэндээ өргөн барьж байна.

“Монголын шилдэг эдийн засагч, бизнесменүүд” номоо бичиж байх найман сарын хугацаанд “Автобус 1” компанийн захирал Ш.Дашцэрэн Монгол Улсын хөдөлмөрийн баатар, “Монос”группын Ерөнхийлөгч Л.Хүрэлбаатар Монгол Улсын төрийн соёрхол хүртэн, гурван компанийн захирал “гавьяат” хэмээх эрхэм шагналаар энгэрээ мялаалаа. Ийм л бүтээлч нэгэн үеийнхний түүхийг бүтээх завшаан олдсонд баяртай байна.

“Монголын эдийн засаг, бизнесийн шилдгүүд” цуврал 20 ботийн нэг дэх болох “Монголын шилдэг эдийн засагч, бизнесменүүд” номыг хамтран бүтээсэн шилдэг эдийн засагч, бизнесменүүддээ баярлалаа.

Ижил төстэй номнууд (55)
1