Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Өгүүллэг, тууж, роман
Номын нэр: Уран сэтгэмж 2
Зохиогч: Галбадрах.Э 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 0
Хэл: Монгол
Нүүрний тоо: NaN
Худалдах үнэ: 2000₮
Номын товч

Эрхэм хүндэт уншигч та бүхнийхээ энэ өдрийн амгаланг эрье.

Монгол улс маань хөгжин дэвжиж байгаа боловч энэхүү хөгжил нь зөвхөн уул уурхайгаас хараат байна. Уул уурхай бол бидний хөгжлийн тулгуур хүчин зүйл боловч бидний ирээдүй биш билээ. Хөгжилтэй улс орнууд боловсрол, мэдлэгтэй, оюунлаг иргэн бол бидний ирээдүй, хөгжлийн гарц хэмээн тунхаглан зарлаад удаж байна. Ямар ч улсын хөгжлийг оюунлаг, хөдөлмөрийн бүтээмж өндөртэй иргэд, шинийг санаачлагч, зохиолч, сэтгэгч нар удирдан залж байна. Бид ч үүнээс хоцорч болохгүй.

Манай эрхэм зохиолчид ч бүтээн туурвиж ард түмнээ соён гэгээрүүлэхийн төлөө нойр хоолоо умартаж, үзэгнийхээ хошууг элтэл сэтгэн бичиж буй боловч зохиол бүтээл нь тэр бүр олны хүртээл болж чадахгүй байгаа билээ.

Иймээс сэтгүүлийн маань гол зорилго бол зохиолч, чөлөөт уран бүтээлчдийн бичиж туурвисан бүтээлийг олон нийтэд хүргэж тэдний сэтгэлгээг задлахад оршино. Мөн эх хэлээрээ зөв ярьж, зөв бичихийг залуучууддаа уриалж байна. Залуучууд бол бидний ирээдүй билээ. Тэд л хийж бүтээж, улс орноо удирдах цаг удахгүй ирнэ.

Ингээд дараагийн дугаараар уулзатлаа түр баяртай.

Хүндэтгэсэн Э.Галбадрах

Ижил төстэй номнууд (272)
1