Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Өгүүллэг, тууж, роман
Номын нэр: Уран сэтгэмж 3
Зохиогч: Галбадрах.Э 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 0
Хэл: Монгол
Нүүрний тоо: NaN
Худалдах үнэ: 2000₮
Номын товч

Нар хур тэгширсэн зуны дэлгэр цагт эрхэм хүндэт уншигч тантай уулзан золгож байгаадаа туйлын баяртай байна.

Энэ удаагийн дугаартаа билгүүн номч Бямбын Ринчен багшийн уран бүтээлээс түлхүү орууллаа. Би хувьдаа Ринчен багшийг монголын орчин цагийн хэл шинжлэл, орчуулга, сэтгүүл зүйн үндсийг тавьж олон сайхан эрдэмтэн мэргэдийг төрүүлсэн хүн гэж боддог юм. Түүний яруу тансаг хэл найруулгатай зохиол бүтээл одоо хүртэл олны таашаалыг хүлээдэг билээ. Мөн түүний бүтээл “Заан залуудай” комик ном болж хүүхэд багачуудын унших дуртай номын жагсаалтанд зүй ёсоор ороод байна. Ер нь комик номыг манай эцэг эхчүүд жаахан өрөөсгөл ойлгодог тал байдаг. Комик номоос уншиж ойлгох юм байхгүй, хүүхдийг залхуу болгодог гэх мэт... Гэтэл японд сурах бичгийг хүртэл комик хэлбэрт оруулж байна. Яагаад вэ гэвэл комик ном хүүхдэд хурдан ойлгогдож, тогтоох чадварыг нэмэгдүүлдэг гэж судлаачид үзэж байна. Комик буюу зурган өгүүлэмжийг өөрийн үзэмжээр үнэлж цэгнээсэй гээд комик зураач Тунгалагийн Цолмонгийн бүтээлийг сэтгүүлдээ нийтэллээ. Тэрээр Бямбын Ринчен багшийн “Шүхэрч Буниа” өгүүллэгийг комик болгон зуржээ. Уншигч та тус өгүүллэгийг уншиж комиктой нь харьцуулан үзээд комикийн талаарх үзэл бодлоо бидэнтэй хуваалцана гэж найдаж байна.

Ингээд тухлан сууж таалан болгооно уу.

Хүндэтгэсэн Э.Галбадрах

Ижил төстэй номнууд (272)
1