Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Өгүүллэг, тууж, роман
Номын нэр: Уран сэтгэмж 4
Зохиогч: Галбадрах.Э 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 0
Хэл: Монгол
Нүүрний тоо: NaN
Худалдах үнэ: 2000₮
Номын товч

Эрхэм хүндэт уншигч тантай уулзан золгох өдрийн амгаланг эрье.

Юуны өмнө сэтгүүлийн үнийг нэмэх болсондоо хүлцэл өчье. Учир юу хэмээвээс саяхан нэгэн уушийн газар орж шар айраг захиалах гэтэл үнэ нь гурван мянга таван зуун төгрөг гэж байна. Даруй тус номоос мянган төгрөгөөр илүү байсан ч тэнд сууж буй хүмүүс дахин дахин захиалсаар байлаа. Тэр уушийн газрын нэг өдрийн орлого нэг номын маань жилийн орлогоос хол давсан буй заа.

Үнэнийг хэлэхэд ичих шиг боллоо. Хэчнээн оюунлаг монголын болоод дэлхийн зохиолчдын бүтээлийг нөр их хөдөлмөр гарган цуглуулж гуйж түүж байж нэгтгэн өчнөөн зардал гаргаж хэвлээд хөлийнхөө тавхайг эргэтэл дэлгүүрээр тарааж байхад ганцхан аяга шар айргийн үнийг давахгүй байна гэдэг... сэтгэл үнэхээр хөндүүрлэв. Номынхоо үнийг нэмье гэж бодсон ч анх хэвлэж гаргахдаа “хямд үнээр аль болох олон хүмүүст хүргэж оюуны хөрөнгө оруулалт хийе” гэсэн жанжин шугамаасаа гажих тул мянган төгрөгөөс илүү нэмж сэтгэл төвдсөнгүй. Далимд нь номынхоо дараагийн дугаарыг хэзээ гаргах гэж асуудаг уншигчид, чин сэтгэлээсээ дэмжиж санаа оноогоо хуваалцаж өгүүллэгээ нийтлүүлдэг зохиолчид, хамтран ажилладаг хэвлэлийн үйлдвэрийн ажилчид хийгээд номын дэлгүүрийн худалдагчид нартаа талархаж байна. Та бүхнийхээ ажил амьдралд аз жаргал, амжилт бүтээлийг хүсэн ерөөе.

Хүндэтгэсэн Э.Галбадрах

Ижил төстэй номнууд (272)
1