Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Хувь хүний хөгжил
Номын нэр: Сэтгэл судлалын түүхийн жимээр
Зохиогч: Төрбурам.Л 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 2013
Хэл: Монгол
Нүүрний тоо: NaN
Худалдах үнэ: 20000₮
Номын товч

Энэхүү номонд сэтгэл судлал хэмээх шинжлэх ухааны бүрэн түүх болон энэ шинжлэх ухаанд хувь нэмэр оруулсан эрдэмтдийн үзэл санаа, сургааль, сэтгэл судлалын бүх онол чиглэлүүдийг дэлгэрэнгүйгээр багтааж оруулахыг зорьсон юм. 2500 гаруй жилийн өмнөөс эрдэмтэн мэргэд хүний оюун ухаан, сэтгэл санаа, бодол сэтгэхүйн тухай хэрхэн үзэж, тайлбарлаж байсан тэр үеэс эхлээд дундад зуун, сэргэн мандалт, шинэ үеийг хүртэл бүх цаг үеийн турш сэтгэл судлал хэрхэн хөгжиж, хэн ямар үзэл санааг дэвшүүлж, түгээн дэлгэрүүлж байсан тухай бүрэн түүхийг багтаасан юм. Би номоо бичиж эхэлсэн үеэсээ эхлээд ганцхан түүхэн цаг үед анхаараагүй, харин түүхэн цаг үед болсон чухал үйл явдлууд, шинжлэх ухаанд гарсан өөрчлөлтүүд, тэдгээр өөрчлөлт, дэвшлийн мөн чанар шалтгаан, утга учрыг гаргаж ирэхийг илүү зорьсон билээ. Тийм ч учраас хүний сэтгэлзүйн мөн чанар, бидний бодол сэтгэхүйн нууцуудаас бага ч гэсэн тайлсан сэтгэл судлалын ололт, нээлтүүдтэй танилцах боломжийг олгоно гэж найдаж байна.

Миний номонд нийт 100 орчим эрдэмтэн судлаачдын намтар түүх, үзэл санаа, онол зэрэг нь багтсан юм. Мөн сэтгэл судлал, философийн чиглэлээр суралцаж байгаа оюутнууд болон сэтгэл судлалын шинжлэх ухааныг сонирхдог бүх хүнд зориулсан болно. Таны мэдлэгийн санд бага ч гэсэн хөрөнгө оруулна гэдэгт итгэлтэй байна.

Ижил төстэй номнууд (173)
1