Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Өгүүллэг, тууж, роман
Номын нэр: Шиврэн шиврэн орсон зүсэр бороо
Зохиогч: Баасансүрэн.Т 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 2009
Хэл: Монгол
Нүүрний тоо: NaN
Худалдах үнэ: 9000₮
Номын товч

Зохиолч Т.Баасансүрэнгийн “Тал” гэдэг номонд байгаа “Монетон бөгж” хэмээх жижигхэн өгүүллэгийг уншихад бүхэл бүтэн туужийн санаа үйл явдлыг хураангуйлан өгүүллэгт багтаажээ гэж саналаа. Өгүүллэгт гарч буй хүмүүс нь цөм дээд боловсролтой залуучууд юм. Энэ өгүүллэгийн хэл ярианы нягт зохион байгуулалт, уншигчаа хөтлөн дагуулах үйл явдлын өрнөлт нь сонирхол татна. Ер нь манай зохиол бүтээлд дээд боловсрол мэргэжилтэй, ухаалаг сэхээтний дүрийг энэ мэт гаргаж бичих нь чухал билээ. Уг зохиолын үйл явдлын учир шалтгааны ул үндэс, уялдаа холбоо оновчтой байсан нь өгүүллэгийг эвлэгхэн болгожээ. Сайн болсон зохиол гэдэг хэдийгээр цөөхөн хуудастай ч гэсэн амьдралын учир утгыг бүхэлд нь багтаан өгүүлдгээрээ онцлог бөгөөд зохиолчийн нарийн ухаан, ур чадвараа дайчлан гаргадаг хамгийн шуурхай бөгөөд энгийн дайчин төрөл юм.

Өгүүллэгийн Нансалмаа, Байгальмаа, Намхай, Эрдэнээ нарын хэлж байгаа үгс, хийж байгаа үйлс цөм л амьдралын нарийн ээдрээ, хүний ертөнцөд байдаг, байж болох сэтгэлийн дотоод орчлонг нээн харуулжээ. Амьдралын үнэн нэвт шингэсэн асуудлыг зөв талаас нь хурц, зоригтой дэвшүүлэн тавьж чадсан ийм богино өгүүллэг л уншигчдын эрэлт хэрэгцээнд дүйцэх нь лавтай. Одоо цагт энэ мэт хүний сэтгэлийн диалектикийг тод хурц үзүүлсэн, амьдралын асуудал, ёс суртахууны хэм хэмжээний жижиг том, их бага алдаа эндэгдлийг хөндөн гаргасан, юуны өмнө хүний дотоод ертөнц рүү дорвитой өнгийн, билгийн нүдээр харснаа алган дээр байгаа юм шиг яруу тод үзүүлсэн богино өгүүллэг их хэрэгцээтэй байгаа мэт санагдана. Санасан бодсон, сэдсэнээ чөлөөтэй хэлж чаддаг чанар бол бас л эрхэм чанар. Хүнд итгэж чаддаг, хүнийг итгүүлж чаддаг ухаан бол хүнд дутагдана уу гэхээс илүүдэхгүй юм. Нансалмаа, Байгальмаа, Намхай нар бол ийм л хүмүүс байна. Би Д.Гармаа, С.Эрдэнэ, С.Пүрэвийн өгүүллэгүүдэд тун дуртай билээ. Одоо Т.Баасансүрэнгийн өгүүллэгт дуртай болж эхэллээ. Яг санаснаа хэлэхэд дээрх зохиолчид ахмад залуу, их бага туршлагатайгаараа өөр өөр зохиолчид боловч надад аль аль нь адил санагдана.

Энэ сэтгэгдэл төдийг бичиж байхдаа би ер нь Баасансүрэнгийн бүтээлийг гүйцээж уншъя, сайнаас тойрч цагаа баахан барж байж уу даа гэж бодлоо.

Зохиолч Д.СОДНОМДОРЖ

Утга зохиол, урлаг”,

1986.12.12  № 50/1090/ 

 


 

Ижил төстэй номнууд (272)
1