Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Өгүүллэг, тууж, роман
Номын нэр: Алтай
Зохиогч: Баасансүрэн.Т 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 2011
Хэл: Монгол
Нүүрний тоо: 389
Худалдах үнэ: 10000₮
Номын товч

Манай нэрт шүүмжлэгч Д.Цэнд гуай миний хэд хэдэн тууж, өгүүллэгийн номыг уншиж өөрийн ухаалаг үгээ хайрласан хүн. “Нүдэн булаг” тууж, өгүүллэгийн түүврийг минь хянан тохиолдуулж хэвлүүлсэн билээ. Сүүлд МЗЭ-ийн ээлжит их хурлын өмнөхөн МЗЭ-ийн хороонд хоёр их хурлын хооронд гарсан туужуудын талаарх нэгдсэн ярилцлага дээр миний “Нүдэн булаг”-ийг тухайн таван жилийн дотор гарсан шилдэг туужийн нэг хэмээн үнэлж, түүнийг өмнөх “Алтай” туужтай бичлэгийн арга хэлбэр, шинэлэг эрэлхийллийн хувьд нэгэн түвшинд аваачин тавьж задлан шинжилж билээ. Энэ талаар шүүмжлэгч Х.Сампилдэндэв бүр ч дэлгэрэнгүйгээр тодорхой үгийг хэлсэн юм.

Энэ бүхнийг “Төгсгөлийн оронд” нуршин нуршин өгүүлдгийн учир гэвэл намайг монголын уран зохиолд жагсаалын цэргээр элсүүлж, өдий хүртэл тал бүрээс дэмжиж тусалж яваа үзэг нэгт олон нөхөддөө хязгааргүй баярлаж явдгаа хэлэх гэсэн юм. Хэлж амжаагүй /үгээр цаасан дээр буулгаж/ шахам мунгинаж явтал нэг мэдэхэд түрүүч нь нарт ертөнцөөс халин оддог юм байна. Буурал хорвоогийн буцалт үгүй жам гэдэг энэ буй заа.

Сайн үйлс дэлгэрч, сайхан эх орон минь цэцэглэн хөгжиж байвал миний бие дараагийн ээлжинд уншигч олон түмэн та нартайгаа “Тэрбумтан” хэмээх шинэхэн зохиолоороо ахин мэндчилж, амар амгаланг тань айлтгах хүсэлтэй байгаагаа эцэст нь өчсүү.

Ижил төстэй номнууд (272)
1