Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Өгүүллэг, тууж, роман
Номын нэр: Нямаагийн тухай өгүүллэгүүд
Зохиогч: Баасансүрэн.Т 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 2009
Хэл: Монгол
Нүүрний тоо: NaN
Худалдах үнэ: 8000₮
Номын товч

Миний хүмүүжиж байгаа Монголын пионерийн байгууллага 40 жилийн дотор өөрийнхөө эгнээнээс хэдэн арван бүтээлч шилдэг охид хөвгүүдийг төрүүлжээ.

Манай анхны пионерүүдийн дотроос “Цаг төрийн үймээн” романыг бичсэн төрийн шагналт зохиолч Д.Намдаг, төрийн шагналт зураач Намхайцэрэн, эрдэмтэн Содном зэрэг өчнөөн төчнөөн сайчууд төрөн гарсан түүхтэй.

Би ийм алдар цуутай байгууллагын эгнээнд багтаж улаан бүчий нь зүүх хувьтай төрсөндөө баярладаг.

Миний бие зуныхаа амралтаар зүг зүгт элч гаргаж анхны пионерүүдтэйгээ уулзлаа.

Бидний аав, ээж, ах, эгч нарын пионер байхдаа туулан өнгөрүүлсэн эрэлхэг цогтой үйл явдал нүдний өмнө тодорч пионер хүү миний сэтгэлд бахарлын очийг бадрааж гарт минь үзэг, цаас бариулан анхны пионерүүд ба пионерүүдийн анх удаа хийсэн бүтээсэн бүхнийг эрэн хайх ажилд гаргасан билээ.

Манай ахмад пионерүүд пионерийн гишүүн байсан үеэ хэзээ ч мартдаггүй юм байна. Тэд ярихдаа “Бидний амьдралд тохиолдсон хамгийн анхны баярт мөч бол пионерийн гишүүнд элссэн өдөр юм” гэсэн билээ.

Үүнээс үзэхэд пионер болно гэдэг, хүний амьдралд тохиолдох баярт явдлын эхлэл нь ажээ. Тэдний яриаг тэмдэглэсэн хуудас бүхэн дээр минь анхны пионерүүдийн алхсан мөрүүд зурайж байна.

Би ингэж нэгэн үе 1925 оны амьдрал дотор эргэлдэж Лойров шиг пионер хувцас өмсөөд их зохиолч Д.Нацагдорж багшийнхаа халуун гараас атгаж сургаалт уран үгсээр нь чихээ хийж анхны пионерүүдийн амьдралын мөрөөр орж гунигтай газар нь сэтгэл түгшин, хөгжилтэй үед нь инээн баясаж бичсэнээ монголын пионерийн байгууллагын 40 жилийн ойд пионер хүний чин сэтгэлийн бэлэг болгон өргөж уншигч таны өмнө дэлгэн баръя.

 

Ижил төстэй номнууд (272)
1