




1940 онд Архангайн Хашаат суманд ард Цэндийн отгон хүү болж төрсөн. Луу жилтэй, охины орд. Бага дунд сургууль, Москва хотын хэвлэлийн дээд сургууль дүүргэсэн. Роман, тууж, өгүүллэг, хошин зохиол, нийтлэлийн гуч шахам ном бичжээ. Мөн уран зохиолынхоо завсар чөлөөгөөр шог зураг зурах хоббитой, шог зураг маань эдүгээ хэдэн зуугаар тоологдоно. Төрийн соёрхол, Соёлын гавъяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн шагнал, олон улсын хошин шог зохиолын “Алеко” уралдааны “мөнгөн зараа” болон мөн шог зургаараа ЗХУ-ын Энх тайвны хороо, Фондын хорооны (хуучин нэрээрээ) алтан медаль, Болгарын Габровод зохиогддог уралдаанаас хүндэт медаль, “Алтан өд”, “Алтан тоншуул”, “Азтай бадарчин” зэрэг олон шагнал хүртэж явсан азархаг толгой.