Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Өгүүллэг, тууж, роман
Номын нэр: Шулмын инээд
Зохиогч: Ууганбаяр.Ц 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 2013
Хэл: Монгол
Нүүрний тоо: NaN
Худалдах үнэ: 13000₮
Номын товч

…Айдсыг жинхэнэ утгаар нь мэдэрсэн хүн л амар тайван байдал, аз жаргалынхаа үнэ цэнийг мэдэрдэг гэх.

Айдсын мэдрэмжийг амсаагүй, айж түгшиж үзээгүй хүн байдаггүй гэдэг. Айдас хаа сайгүй бий. Шөнө хөнжилдөө ороод унтахад чинь, зүүд нойрон дундаа хөвж явахад чинь, өглөө босоод нүүрээ угааж, хоолоо идэхэд чинь хүртэл айдас чиний эргэн тойронд байсаар байдаг. Хаана оюун ухаан байна, тэнд үргэлж айдас бий. Айдас хэзээ ч салан ангижрахгүй, холдон одохгүй. Яагаад гэвэл төрөх үхэхийн завсар оршин буй хүн гэдэг дэндүү өчүүхэн, төгс үнэнийг мэдэхгүй “Яагаад?” гэдэг асуултыг өөртөө тавьсаар байдаг болохоор тэр. “Яагаад” гэдэг үг чиний толгойд орж ирж л байгаа бол чамд айх сэдэл бий гэсэн үг.

Мэдэхгүй зүйл бүхэн араасаа айдас дагуулж байдаг болохоор хүн гэдэг бүхнийг мэддэг болтлоо айдсаас зугтаж чадахгүй. Хүмүүс хэрвээ бүхнийг мэддэгсэн бол түүнд айдас гэж үгүй байх байсан нь дамжиггүй. Даанч бүхнийг мэднэ гэдэг бүтэшгүй хэрэг болохоор айдсаас зугтах биш түүнтэй нөхөрлөх гээд үзэгтүн.

Ижил төстэй номнууд (273)
1