Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Бизнес, маркетинг
Номын нэр: Дэлхийн баячуудын гайхамшиг V боть
Зохиогч: Батжаргал.Н 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 2010
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 3500₮
Номын товч

Нийгэм маань хямралтай, ядуурал ихэсч байна гэж ярьдаг. Гэтэл заримд нь энэ хямрал, ядуурал огт хамаагүй байдаг. Тэд аз жаргалтай инээмсэглэж, сайхан машин унан давхиж, санаа зовох юмгүй, өөр ертөнцөд байгаа юм шиг, чинээлэг хангалуун аж төрнө. Яагаад тэр вэ? Зарим нь нийгмийн шударга бус явдал зэрэг шалтгаанаар тайлбарлахыг оролдоно. Энэ бол гарц биш юм. Хүн бүр л дутагдаж гачигдах юмгүй, жаргал цэнгэлтэй аж төрөхийг хүсдэг. Нийгэм ямар ч байсан тийнхүү хүсдэг. Тэгэхлээр нийгэм ямар ч байсан амжилтын томъёогоо олж, баян чинээлэг болж, тэр аз жаргалтай хүмүүсийн нэгэн болох хэрэгтэй буюу. Баян чинээлэг болохын тулд, заавал өмнөх ажил амьдралаа хаяж, наймаа хийж, компани байгуулах шаардлагагүй. Харин өмнөх ажлаа сайн хийж, амьдралаа зөв зохион байгуулснаар баяжиж болно. Энэ номонд янз бүрийн ажил мэргэжлийн хүмүүс ажил хөдөлмөрийн чанараа сайжруулснаар хэрхэн баяжсан тухай үлгэр дууриалт үүх түүх, шууд л амьдралдаа хэрэгжүүлчиж болох жишээнүүд буй. Тэдний жишээгээр та баяжигтун! Аливаа хямрал, ядуурлын талаар хөмсөг зангидаж явалгүй, аз жаргалант амьдралдаа сэтгэл хангалуун алхагтун! Эрхлэн гаргагч Н.Батжаргал

Ижил төстэй номнууд (55)
1