Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Өгүүллэг, тууж, роман
Номын нэр: Би чамд хайртай
Зохиогч: Гүнбилэг.Б 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 2013
Хэл: Монгол
Нүүрний тоо: 104
Худалдах үнэ: 1500₮
Номын товч

Хууль зүйн Үндэсний хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, Хууль зүйн ухааны доктор Б.Гүнбилэгтэй хуулийн салбарын эрдэм шинжилгээ, судалгааны ажил, хуулийг иргэдэд үр нөлөөтэй сурталчлах ажлын талаар ярилцлаа. Тэрээр 2003 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг олон улсын эрх зүйч мэргэжлээр төгсч, 2004 онд Харьцуулсан эрх зүйн чиглэлээр магистр, өнгөрсөн онд эрх зүйн онолын чиглэлээр хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалжээ. Мөн 2005 онд АНУ-д Соёл хоорондын хүний эрхийн эрх зүйн чиглэлээр мастер (LL.M)-ын сургалт, 2009 онд Австралид Эзэн хааны Мельбурнийн технологийн институтын олон нийтийн харилцаа(PR)-ны мэргэжлийн курсэд сурсан байна. 2005-2006 онд ХБНГУ-ын Макс Планкийн институт, 2007 онд Японы Кюшүгийн их сургууль, 2009-2010 онд Австралийн Мельбурнийн их сургуулийн Азийн судалгааны төвд тус тус зочин судлаач, зочин эрдэмтнээр ажиллажээ. 2003 оноос Хууль зүйн Үндэсний төвд эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж байгаад 2008-2009 онд УИХ-ын даргын хуулийн бодлогын зөвлөхөөр ажилласан байна. Тэрбээр энэ оны есдүгээр сараас Хууль зүйн Үндэсний хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн даргаар томилогдон ажиллаж байгаа манай залуу эрдэмтдийн нэг юм.

Ижил төстэй номнууд (272)
1