




Эрхэм танд хамгийн түгээмэл 45, түүнээс ч олон коктейльны нууц жорыг хүргэж байгаадаа баяртай байна.
Юм бүхэн өөрийн гэсэн түүхтэй байдаг. Олон төрлийн архи хольсон коктейль хэмээх ундаа XVIII зууны үе гэхэд Англи улсад дэлгэрсэн байв. Нэрний тухайд коктейль (cocktail) “холимог сүүл” буюу “тахианы сүүл” гэсэн үгнээс гаралтай юм. Энэхүү нэр морины уралдаан үзэгчдийн дунд анх хэрэглэгддэг байсан бөгөөд гарал үүсэл нь тодорхойгүй морьдыг тэгж нэрлэдэг байжээ. Үүнээс гадна янз бүрийн согтууруулах ундааг нэг хундаганд хийгээд хутгалгүй орхиход олон өнгө бүхий давхарга үүсдэг байснаас тахианы сүүлтэй зүйрлэн ийнхүү нэрийдсэн гэж бас үздэг байна.