Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Монголын уран зохиол
Номын нэр: Утга зохиолын шинэ яриа
Зохиогч: Бямбажав.Г 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 2011
Хэл: Монгол
Нүүрний тоо: NaN
Худалдах үнэ: 3000₮
Номын товч

Хүн бол нууц. Энэ нууцыг тайлах хэрэгтэй. Тэгээд насан турш энэ нууцыг тайлах болбол цагаа дэмий үржээ гэж битгий хэлээрэй. Би хүн байхыг хүсдэг учир энэ нууцыг тайлах гэж оролдож байна. Энэ алдарт үгийг Ф.М.Достоевский хэлжээ. Хүн гэж юу вэ? Хүн өөрийн оршихуйг хэрхэн бүтээдэг вэ? Хүний зөв амьдрал гэж юу вэ? Хүн нийгэмд биеэ хэрхэн авч явбал зохих вэ? Хүний ямар амьдралыг журамт амьдрал гэх вэ? Амьдралын утга учир, аз жаргал юунд оршдог вэ? Нэр төртэй амьдрал гэж ямар амьдралыг хэлэх вэ? гэх зэрэг хүний нууцыг тайлах гэсэн олон асуулт эрт дээр үеэс эдүгээг хүртэл философич, зохиолч, нийтлэлч, эрдэмтдийн анхаарлын төвд байж хурц маргаан өрнүүлсээр иржээ. Энэ бүхэн нь угтаа хүний оюун сэтгэлгээ, зүрх сэтгэлээс төрөн хамгийн дээд түвшинд бүтээгддэг зан суртахууныг жинхэнэ утгаар нь таньж мэдэх гэсэн эрэлхийлэл юм. Хэдийгээр асуухад ч амаргүй асуултууд бий боловч, аливаа асуултын хэцүү нь асуухад биш хариулахад л оршдог. Яагаад ШИНЭ ЯРИА… гэж? Аль ч цаг үед оршин буй нийгмийнхээ оюун ухааны залуурч нь байж, нийгмийг “эрүүлжүүлэх”, “соён гэгээрүүлэх”, “ухааруулах”, “сэрэмжлүүлэх” зэргээр эрин үеийнхээ дуу хоолой нь болж байдаг хүмүүс бол зохиолч-уран бүтээлчид. Энэхүү бэсрэг номондоо Монголын эрт эдүгээгийн сэтгэгчид, зохиолчид дээрх асуултуудад хэрхэн хариулж, хүний тухай нууцад хэрхэн нэвтэрч, ямархуу байр сууринаас хандаж байсныг хөндөж авч үзсэн тул УТГА ЗОХИОЛЫН ШИНЭ ЯРИА хэмээн номоо нэрлэлээ. Хуучин боловч шинэ сэдэв. Цаг үеэ жинхэнэ утгаар нь төлөөлж буй таван зохиолч, яруу найрагчдын бүтээлийг задлан шинжилснээ та бүхэнд толилуулж байна. Та уншаад үз. Тэгээд хамтдаа эргэцүүлье!

Ижил төстэй номнууд (37)
1