Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Хувь хүний хөгжил
Номын нэр: Бэрхшээл ба боломж
Зохиогч: Мөнгөнтуяа.Б 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 2011
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 19900₮
Номын товч

Монголчуудын сэтгэхүйг зах зээл, нийгмийн хүнд хэцүү бэрхшээлтэй нөхцөлөөс гарч амьдралдаа амжилт бүтээл аз жаргал, санхүүгийн эрх чөлөөтэй байдал, мөрөөдөлдөө хүрэх боломжуудыг олж харахад тусалсан оюуны бүтээл юм.

Сүүлийн жилүүдэд манай оронд олон төрлийн ном, сэтгүүл орчуулагдан гарах болжээ. Ялангуяа хувь хүний хөгжилд түлхэц болохуйц амжилтанд хүрэх арга, мөнгөтэй болох арга зам, баяжих ухаан, эрүүл аж төрөх ёсны номуудыг ихээр орчуулан гаргах болсон. Мөн бизнес, менежмент, хөрөнгө оруулалт, удирдах арга зүй, илтгэх урлагийн тухайн олон сайхан номууд Монголчуудын маань оюуны хэрэглээнд үр өгөөж өгч эхэлсэн билээ. Эдгээр номууд ихэвчлэн гадаад хэл дээрээс орчуулагдан уншигчдийн гар дээр хүрдэг ч Монгол  хүний төрөлхийн сэтгэхүй нийгмийн өнөөгийн онцлог байдал амьдралдаа шууд тусгац болоход ашиглахад төвөгтэй онол талыг баримталсан нь их байдаг. Гэтэл хувь хүний сэтгэцэд тохиолддог бэрхшээлийг задалж хөгжүүлэлгүйгээр бид бизнес, менежмэнт, хөрөнгө оруулалтын талаар мянга яриад ч тухайн хүний амьдралд үр өгөөжөө өгөхөд бэрх. Тэгвэл бид өнөөдөр Англи улсын Лондон хотын Амьдралын Дасгалжуулагчийн Академид бизнес, корпорацийн дасгалжуулагчийн чиглэлд суралцаж Батсүхийн Мөнгөнтуяагийн бичсэн “Бэрхшээл ба Боломж”, “Намайг Ядуурлын Ангалаас Амжилтын Оргилд Хүргэсэн Нууц” номыг уншигчдийн гар дээр хүргэж байгаа юм.

Хувь хүний амьдралд тохиолддог бэрхшээлүүд, гадны нөлөөллийг дотоодын ур чадвар нөөц бололцоог ашиглан, амьдралыг үзэх үзлийг өөрчлөх аргаар боломжийг илрүүлэх, шинэ сэдэл, сэтгэхүйн цар хүрээг тэлж улмаар дэлхийн зах зээлд өрсөлдөхүйц өндөр ур чадвартай удирдагч болгон төлөвшүүлэхэд чиглэгдсэн.

Ижил төстэй номнууд (173)
1