Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Өгүүллэг, тууж, роман
Номын нэр: Монголын сонгомол уран зохиол 1
Зохиогч: Доржготов.Ц 
Эрхлэн гаргасан: "Манлайлах урлаг төв" ТББ
Хэвлэгдсэн он: 2011
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 8000₮
Номын товч

Монгол уран зохиолыг дэлхийн шүүлтүүрээр үнэлэн үзэхүл Монгол уран зохиолын үүсэл гарвалыг нарийн хөөвөл мянга гаруй жилийн түүхтэй. Тэр үед түүх уран зохиол хоёр ялгаа зааггүй хөгжиж байлаа. "Монголын нууц товчоо" уран зохиол ч мөн түүх ч мөн. Их утга зохиолынхоо сүүлийн зуун жилийг үнэлж сонгохын тулд үнэлэх дүгнэх юм нэлээн байна. 1911 оноос манж хятадын хоёр зуу гаруй жилийн ноёрхолоос салж Богд хаант Монгол улсаа байгуулсан тэр түүхэн үеэс шинэ зууны утга зохиолынхоо үйлсийг дүгнэж цэгнэхийг оролдож байна. Энэ завсар 1921-1990 он хүртэлх социализм нэртэй гажуудсан нийгмийн тогтолцоог бий болгож уран зохиолоо түүний үзэл сурталд зориулж мугуйд, харийн бодлогоор бүтээн туурвиж байсан харамсалтай үе тохиосон юм. 1990 оноос хүн төрөлхтөний хөгжлийн жам ёсны гольдролд Монгол улс орсноор утга зохиол маань ч өөрийн зам мөрөөр хөгжиж эхлэв. Уран зохиолыг бүтээхэд үзэл сурталын дарамт шахалт, харь гүрний тулган хүлээлгэсэн муйхар үзэл сая алга болж уран сайхны соёл Монголд өөрийн жам ёсоор хөгжих зам нээгдсэн юм. 1911-1921 оны хооронд Монголын хуучин соёл боловсрол шинэчлэгдэж Монгол даяар түгээмэл байсан манж түвд хэлт уран зохиолын оронд монгол хэлээрээ монгол зохиолч бүтээж туурвиж эхэлсэний анхны үед Д. Бодоогийн "Үйлийн чанарыг үлгэрлэсэн үзэмжит өгүүлэл" гарсан юм.

Ижил төстэй номнууд (272)
1