Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Шүлэг, яруу найраг
Номын нэр: Амгалан тэнгэр
Зохиогч: Мөнхтөр. Л 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 0
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 5000₮
Номын товч

Амгалан тэнгэр”-ийн хаалгыг тогшихуй

Сэтгүүлч, яруу найрагч Лханаагийн Мөнхтөр шүлэг, бүтээлийн дээжээ уншигчдынхаа өмнө “манхайлгажээ”. Тэнгэр манхайж байхдаа сайхан. Хэрвээ энэ номын уншигч монгол хүн л юм бол манхайсантэнгэрийн тухай томъёоллыг шууд ойлгож мэдэрнэ. Энэхүү “Амгалан тэнгэр”-ийн хаалгыг хамтдаа зөөлөн тогшицгооё. “Уулс алсрах нь тэнгэртээ шингэснийх ажу ...” энэ номонд буй шүлгүүдээс тэнгэрийн тухай мөр шадуудыг түүвэрлэн сэрхийж уншвал ингэж эхэлж байна. Уулс алсрах тусмаа тэнгэртэйуусан нэгдэж байна. Энэ санаа уул, тэнгэр хоёрын нэгдэх энгүүхэн үзэгдлийн дүрслэл мэт боловч дотоод босгоор нь даван орвоос ертөнцийн юмс үзэгдэл мөн чанартаа амгалан хоосон гэх гүн ухааныгаргалгаан дээр хөтөлж очиж байна. Ертөнцийн юмс үзэгдэл болоод бидний дүрст амьдрал тэнгэртэй нэгддэг тэгээд мөн чанар нь нэг болдог гэсэн аазгайт сэрлээр сэрээж байна. ”Цэв цэнхэртэнгэр байлаа би...” ийм мөрүүд бас уншигч таныг буцаагаад хөтөлнө. Бас л тэнгэрийн өгөгдөл...хүмүүн төрлийг олсны баяр юмуу эсвэл гуниг цаана нь нуугдаж байна. Магадгүй энэ нууцлаггуниг эргээд тэнгэртэйгээ нэгдэхийн далдхан хүслээс ургасан байх. Энэ мэт “Амгалан тэнгэр” доторх тэнгэрийн санаа оноонуудыг шүүрдэн авч утгынх нь жимээр мөшгөн бэдэрч болох ажээ. “Энэшувууд надаас Тэнгэрийн тухай асуулаа...” гэсэн нэг мөр бас л ханцуйнаас татаж зогсоолоо. Бас бус дүрстүүд тэнгэрийн тухай сураг ажиг тавьж байна. Бас л тэнгэртэй нэгдэхийнэрмэлзэл бидний оршихуйд байдгийг илтгэх уран гаргалгаа. Бясалгаж, бүрэлгэж унших эрх уншигчдад байдаг хойно ийн утгын шан нээгээд цааш жаахан явъя. “Навчис намрын өнгөө олсонгүй Найдаж суугаад талаар боллоо ...” гэсэн шадууд тосон авч байна. Орчлон ертөнцийн жам ёс, цаг хугацааны хэм хэмнэл, оршихуйн тиг өөрчлөгдөн хувьсаж буйг... энгийн нэг навч өнгөө олжчадахгүй... зүдэрч буйгаас сэхээрч болох нь. Энэ мэт бодролд өдөөх олон мөр бадгуудыг анзаарч уншаарай. “Амгалан тэнгэр” номын шаргал үүлс нь болсон иргэний уянгын, басхүү нийтлэлшүлгүүд таны таалалд байна. Уран бүтээл бол алдах онох, эрэх олохын чөлөөт жим. Гагцхүү энэ жимээс олсон олз ухаарал бясалгалын, уянга урлалын хишиг түгээж байх эрхэм “үүрэг”-тэй.Тэгвэл энэ ном тийм эрхэм “үүрэг”-ээ гүнээ ухамсарлажээ. Учир иймээс урлал туурвилын “Амгалан тэнгэр”-ийнх нь жимд увьдас билиг урихын зэрэгцээ “Нэг лаа урсаж дууслаа Нэг лааухаарч гүйцлээ ...” хэмээсэн бясалгалт шадуудаар нь сүүл хашъя. Яруу утгын жимд ямагт уншигчдаа түүчээлсээр байхын гэрэлт хувь ерөөе.

Ижил төстэй номнууд (119)
1