Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Өгүүллэг, тууж, роман
Номын нэр: Холын тэнгэр
Зохиогч: Мөнхтөр. Л 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 2012
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 5000₮
Номын товч

“Холын тэнгэр” холдоо тунгалаг

“Зөөлөн, зөөлөн замбуулин”, “Цэцэг сүлжсэн хайр”, “Хулстайн гурван даваа” зэрэг олон сайхан дууны шүлэгүүд болон Монголын үндэсний радиогийн “Газар тэнгэр”, “Ургацын далай” нэвтрүүлэгийн сурвалжлага, найруулал, тэмдэглэлээрээ уншигч, сонсогч түмний танил яруу найрагч, сэтгүүлч Лханаагийн Мөнхтөр ”Холын тэнгэр” хэмээх шинэ номоо уншигч олондоо өргөн барьж байна. Энэ ном бол түүний хүүрнэл зохиолын төрлөөр бичиж туурвисан бүтээлийнх нь анхны түүвэр. Эсээ, зураглал, богино үгүүллэгүүдээс бүтсэн энэ номын үндсэн төрх нь баримтат зүйл буюу үнэн юм. Энэ бол тун олзуурхууштай төрх. Үнэнээс илүү эрхэм юм хорвоод үгүй. Тийм ч учираас өнгөрсөн зууны дунд үеэс дэлхийн урлаг уран зохиол үнэн уруу эргэсэн юм. Урлаг уран зохиолоо дагаад одоо хэрэглээ нь үнэн уруу эргэж байна. Энэ талаас нь авч үзвэл энэ ном цаг үеэ олсон ном юм. Нөгөө гэвэл даяаршил, хотжилт, мэдээллийн энэ эрин зууны үед нүүдэлч малчин монголчуудын ахуй амьдрал, зан суртахууны мартагдан алдарч байгаа хүн ёсны эрхэм нандин чанарыг баримт сэлттэй шударга үнэнээр үгүүлнэ гэдэг бол эрхэмээс эрхэм зүйл. Энэ талаас нь авч үзвэл энэ ном зөвхөн монголд бус хүн төрөлтөний соёлд оруулж байгаа хувь нэмэр юм. Жишээлвэл энэ номд “Тэр гуай” гэдэг нэг үгүүллэг бий. “Буух эзэн, буцах замтай” үгүүллэг байх. Гашууны худаг сахин усанд ирсэн хүний өөрийн тэмээ малыг уйгагүй услаж явсан Тэр гуайн хөгшинийг өөд болоход нь хэний ч юм, бүү мэд, усалж ундалдаг байсан хэдэн тэмээ нь гадаа нь хүрээд ирдэг юм. Тэдний нэгийг хомнож, хөгшинийхөө шарилыг хөдөөлүүлж байгаа тухай энэ үгүүллэгт гардаг юм. Үүнийг өнөөгийн хот суурины өндөр байшинд төрж өссөн хүмүүс үнэмшихгүй байж магадгүй. Орцныхоо айлуудыг бүү хэл, давхарынхаа зэргэлдээ хаалганы айлд ямар зовлон жаргал тохиож байгааг нь мэдэхээ ч, анзаарахаа ч байсан хүмүүс үнэмшихгүйгээр үл барам уран санааны үрээр бүтээгдсэн уран зохиол гэж бодож ч бас магадгүй. Аль алин нь хэрэгтэй. Үнэн гэж бодсон нь ч, уран зохиол гэж сэтгэсэн нь ч аль алин өнөөдөр хэрэгтэй. Хүн нь байтугай, тэмээ мал нь бусадын ач тусыг хариулахыг эрмэлздэг улс үндэстэн шүү гэдэг санааг дэвшүүлж байгаагаараа энэ ном үнэтэй цэнэтэй ном. Энэ үнэ цэнэ цаашлах тусам өснө. Тэр цагт энэ ном язгуур монгол хүний тухай бичсэн баримтат ном зохиолуудын нэг болох болно.

Ижил төстэй номнууд (272)
1