Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Өгүүллэг, тууж, роман
Номын нэр: Шүүмж ажиглалт
Зохиогч: Мөнхтөр. Л 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 2012
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 5000₮
Номын товч

Адуу гуруйлахын цаана

(IY ботид өргөх цацал үг)

Адуу гуруйлахын одонд төрсөн гэмээр цөөхөн яруу найрагч байдгийн хоёрыг би сайн мэдэх юм. Тэр хоёр хоёулаа молор эрдэнэ морийг монгол ёсоор дээдлэн, сул асгарах сувдан үгээр торгон жолоо өргөн ерөөж, тохой түшин хурайлахын дээр бас адууны аяг араншинг түмэн янзаар зурж, үүх түүхийг нь судалж, үрээ даагыг нь сонжиж явдаг улс. Тэдний нэг болох Ай.Төмөр-Очир Намын дээд сургуульд багшилж байх үед минь тэнд сурч, адуугаа ч зурж, авьяасаа ч ирлэж, анхны шүлгийн түүврээ өлгийдөхийн босгон дээр байлаа. Тэр одоо том яруу найрагч. Нөгөө нь буюу Лханаагийн Мөнхтөр бид, бид гэдэг нь аль 1970-аад онд Архангайн багшийн сургуульд сурч байхдаа “голомт цахин” айл орон болсон хэдэн өрх, өнөө хэр жаргал зовлонгоо хуваалцан нөхөрлөж хар багын дурсамж, хөдөөний эгэл амьдрал, хүүхэд насны араншиндаа татагдаад ч гэх үү, хүзүү сээрээрээ холбоотой нэгэн бүл явсаар өдий хүрчээ. Уул усаа шүтэж, уламжлал ёсоо дээдэлж, ухаарлын гэгээ татуулах түүний шүлэг найргийг “Зөв явбал зөөлөн замбуулин”, “Нутгийн зам” гээд бидний үеийн бараг бүх хүн амандаа аялдаг дуунуудаар нь төлөөлүүлээд л бодоход бахархууштай.

Ижил төстэй номнууд (272)
1