Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Намтар, дурсамж, тэмдэглэл
Номын нэр: Сэтгүүлчийн сэтгэлийн богц задрахуй
Зохиогч: Мөнхтөр. Л 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 2012
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 5000₮
Номын товч

Сэтгүүлчийн 20 жилийн хөдөлмөр, бүтээлийн дээж, “Сэтгүүлчийн сэтгэлийн богц задрахуй” ном тийм шалгуурт нийцэж, нийгэм, хүмүүс, тэдний амьдрал, туршлага, зам, мөр, цаг цагийн өнгө төрхийг бидэнд тээн авчирсныг эрхэм уншигч та мэдрэх болно. Тэртээ 1992 онд “Монголын радиогийн бүдүүн дуут” хэмээх алдаршсан нэрт сэтгүүлч Базарын Цэдэндамба гуайгаас микрофоныг нь шилжүүлэн авч улс даяар алдартай “Ургацын далай” нэвтрүүлгийг хийж эхэлсэн сэтгүүлч Лханаагийн Мөнхтөр “ахын шийрийг хатааж” ганзага дүүрэн ажиллаж ирснийг бүтээлүүд нь нотолно. Түүний богцонд юм бүхэн байна. Байгалиа хамгаалах, баялагаа ашиглахаас эхлээд ус, ургац, гурил, будаа, хот, хог, утаа тойрсон бидний амьдралын олон асуудлыг хөндөж олны сонорт хүргэсэн өгүүллүүд “Газар, тэнгэр”, “Нүүдэл”, “Төрийн алтан сан, оюуны өмч” зэрэг анхаарал татсан нэвтрүүлгүүд нь нэгийг өгүүлэх аж. Сэтгүүлчийн чимхлүүр ажил, мэргэжлийн ур чадвар нь түүний “Редакторын үг”-үүдээс үнэртэж, мэдрэгдэж байна. Сэтгүүл зүйн бичвэрийн төрлүүдээс хөрөг ярилцлага “урлагийн бүтээл” болоход хамгийн ойр дөт нь гэж үздэг. Гэхдээ мэдээж сэтгүүлчийн авъяас, ур чадварын түвшнээс шалтгаална. Миний төдийгүй олон хүний хайрлаж хүндэтгэдэг яруу найрагч Л.Нямаа, сэтгүүлч Б.Цэдэндамба, Ерөнхий сайд Д.Бямбасүрэн, Бурханч лам Пүрэвбат нарын олон сайхан хүний амьдрал, бүтээл, туршлага, дотоод сэтгэлийг уншигч бидэнд нээж өгчээ. Нөгөөтэйгүүр сэтгүүлчийн хөдөлмөр бол авьяасаар өрдөж байж дүрэлзэн асдаг өвөрмөц хөдөлмөр. Үүнийг бичигч миний бие сэтгүүлч, яруу найрагч хэлбичгийн ухааны доктор Лханаагийн Мөнхтөртэй сургууль эрдмийн ширээнд, оюутан цагийн дурсгалт өдрүүдийг хамт үдэж угтаж явлаа. Сэтгүүлч гэдэг олон талын мэргэжилтэй хэнтэй л бол хэнтэй ярьж , сэтгэл доторхийг нь уудлан илрүүлэгч инжааны ажилтай хүмүүс. Тариан талбайн захад очоод тариаланчийн нүд сэтгэлээр харж, хүнд үйлдвэрийн нүргээн дундаас ажилчин хүний сэтгэл зүрхийг илүү мэдэрч, малчны хотноос төлийн дуутай нь хамт уясаж гэмээнэ тэр л жинхэнэ сэтгүүлч. Сэтгүүлч Лханаагийн Мөнхтөрийн сэтгүүл зүйн бүтээлүүдийг ажиглаж ахуйд эгэл энгийн дундаас ухааран нийгмийн гүнд орших санаа сэтгэл зовоосон зүйлийг ухан тайлбарлаж, түүгээрээ дамжуулан хийж бүтээхийн төлөөх сэдэл тэмүүллийг олон түмэнд бий болгодог аж. Тэр радиогоор 20 жил ярихдаа олон зуун цуврал бэлгтэж сонсогчдын эрэлт хэрэгцээг хангаж, чимээгүй хэд хоновол дуу хоолойг нь үгүйлэх хэмжээнд хүрчээ. Хөдөөгийхөн тэр дундаа тариаланчид малчид түүний зөөлөн дуугаар учирласан нэвтрүүлгүүдийн жинхэнэ сонсогчид нь. Хаана ч яваад хэнийд ч ороод мэндлэхэд л “Өө энэ чинь Мөнхтөр үү дээ” гэх хүн олон. Тэр ингэж сэтгүүл зүйн замаар хорин жил замнахдаа нийтэлсэн бүтээлээсээ цөөнийг уншигч танд хүргэж байгааг хүлээн авна уу… Амьдралаас энэ нарийн чимхлүүр мэргэжлийг өөрийн зүтгэлээр олж суралцсан сэтгүүлч Лханаагийн Мөнхтөр өнөөдөр эрийн цээнд хүрчээ. “Ургадаг алт” таван цуврал номондоо 100 шилдэг “Тариаланчийн хөргийг бүтээж, биднийг 100 сайн найз 100 эрхэм хүмүүнтэй танилцуулж, ихийг бүтээсэн авъяаслаг сэтгүүлч Л.Мөнхтөрийн бүтээлийг таалан болгоогтун!

Ижил төстэй номнууд (67)
1