Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Бизнес, маркетинг
Номын нэр: Дэлхийн баячуудын гайхамшиг III боть
Зохиогч: Батжаргал.Н 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 2010
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 3500₮
Номын товч

Эрхэм уншигч түмэн минь. Яагаад зарим хүн ядуу, зарим нь баян амьдрана вэ. Хэн нэгэн өглөөнөөс орой хүртэл борви бохисхийлгүй хөдөлмөрлөж, өчүүхэн төдий зав чөлөөгүй ажиллавч, бүхий зүйлээр гачигдаж дутагдаж амьдрах юм. Зарим нь боссын тохилог өрөөнд заларч, заавар зөвлөгөө өгөөд л, чөлөөт цагаа хүссэнээрээ өнгөрүүлж, дуртай зүйлээ худалдан авч, өдрөөс өдөрт өөдлөн дэвжиж, өмч хөрөнгө нь улам л нэмэгдэн өссөөр байдаг. Аль хувь заяаг нь та сонгох вэ? Мэдээж, баян чинээлэг амьдралыг. Хүний хамгийн гол зорилго бол энэ хорвоод сайн сайхан амьдрах. Түүнээс биш, аль болох их ажиллах бус юм.

Энэхүү номонд, дэлхийн тэргүүний баячууд хэрхэн амар хялбар гэмээр аргаар үнэмшимгүй баяжсан тухай өгүүлнэ. Тийм арга, томъёо байдаг хэрэг үү? Байлгүй яахав. Ямар ч эмх замбараагүй бужигнаан дундаас азаар баяжчихна гэж байдаггүй. Хүн бүхэн хэрэгжүүлж болох тэр томъёо, аргын тухай энэ номонд өгүүлнэ. Уншигч минь номоо ч сонго, хувь заяагаа ч сонго.

Эрхлэн гаргагч Н.Батжаргал

Ижил төстэй номнууд (55)
1