Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Өгүүллэг, тууж, роман
Номын нэр: Гахайн мөсөн хуяг
Зохиогч: Төрбат.Д 
Эрхлэн гаргасан: "Болор-Судар" хэвлэлийн газар
Хэвлэгдсэн он: 2012
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 6000₮
Номын товч

1911 оны 12-р сарын 29-нд Халх дөрөв, Шавь тав даяар VIII Богд Жавзандамбыг хаан ширээнд өргөмжилж, Нарангэрэлт түмэннаст Богд хаан цол хүртээж, оны цолыг олноо өргөгдсөн хэмээн тунхагласан нь Монголын ард түмний хийморь лундааг сэрээн сэргээсэн их үйл хэрэг болсон юм. Монгол улс таван яамтай болж, төрийн хэргээ хэний ч хараат бусаар явуулж эхлэхэд Өвөр Монголын 49 хошууны 38-нь дагаар орж өөр өөрийн элч төлөөлөгчөө илгээж улмаар нэгдсэн Монгол улс байгуулах их үйл хэрэгт ханцуй шамлан оржээ. Чингисийн удамт Монгол ноёдын энэ зарчимч санаа Хятадын колончлогчдын төдийгүй зэвсэг өгч, тусалж дэмжиж байсан Орос ноёдыг болгоомжлоход хүргэв. Гал мэт дүрэлзэж ассан ноёдын санааг хоёр хөрш ус хийн унтрааж эхлэв. 1915 оны VI сард Да лам Цэрэнчимэд, 1915 оны II сард Чин ван Ханддорж нар учир битүүлэг үхэлд өртжээ. Мөнхүү Цэргийн яамнаас сайд Эрдэнэдалай ван Гомбосүрэн 49 настайдаа, Ерөнхий сайд Сайн ноён хан Намнансүрэн 40 настайдаа бас л учир битүүлэг нас барсан тухай эл романд сэтгэл шимширтэл уран яруу өгүүлжээ.г

Ижил төстэй номнууд (272)
1