Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Өгүүллэг, тууж, роман
Номын нэр: Хулганы зиндаа
Зохиогч: Төрбат.Д 
Эрхлэн гаргасан: "Болор-Судар" хэвлэлийн газар
Хэвлэгдсэн он: 2012
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 6000₮
Номын товч

Монголын эртний овог аймгууд өргөн дэлгэр нутаг даяар тархай бутархай амьдарч ахуйд, “манан түдү” хэмээн эртний сударт тэмдэглэгдсэн түрэг угсаатан нэг биш удаа дайран довтолж, гэнэдүүлэн хүйс тэмтэрч байжээ. Чилмэ сэцэн омгийг гэнэтийн дайрлага дайрч голомтоо самруулах аюул дайрахад овгийн хатнаа, овгийн хорч Жүдми, овгийн удган Этүгэн эх нарыг Кият, Нукуз хэмээх хоёр хөвүүн, Марал хэмээх охины хамт бүслэлтээс гаргаад бүгд амь эрсдэх билээ. Овгийн хорч хэмээх нь овгийн удам судар, уг гарвалийг цээжиндээ баринтагласан амьд судар учир алуулж болохгүй байв. Тийн гүн ус, их ойг гатлан дүрвэж явахад овгийн зонхилогчийн хатан нярайлж, улаан нярай үрээ Этүгэн эхийн гар дээр орхиод нас бардаг. Энэ мэт онц сонин, хурц адал явдал есөн бүлэг дамжин өрнөж олон жилийн дараа их хөвчөөс эргэн гарч ирснийг зохиолч: «Чингис хааны язгуур дээр тэнгэрээс заяат төрсөн Бөртэ чину, гэргий Гуа-Маралын хамт тэнгис далай гаталж ирээд Онон мөрний эх Бурхан халдун ууланд нутаглан суусан домог ийм билээ» гэж жаргаажээ.

Ижил төстэй номнууд (272)
1