Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Өгүүллэг, тууж, роман
Номын нэр: Луу данс
Зохиогч: Төрбат.Д 
Эрхлэн гаргасан: "Болор-Судар" хэвлэлийн газар
Хэвлэгдсэн он: 2012
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 6000₮
Номын товч

Зохиолчийг хамгийн их зовоож байж төрж байгаа роман бол “Луу данс”. Энд Монголын түүхийн зангилаа хэсгийг үзүүлэхийн тулд шинэ цагийн нэрт ухаантан С.Буяннэмэх, Д.Нацагдорж, М.Ядамсүрэн нарын бодол санааг чадварлаг ашиглажээ. Их төрийн эзгүй ширээ тэмцлийн бай болж, нэг талаас Өгөдэй, Цагаадайн ураг садан Нагу, Хурц, Бүри, Ширэмүн нарын удамт хаадын ач нар, нөгөө талаас Зүчи, Толуйн ураг Бат, Мөнх, Бэрх, Аригбөх, Хубилай нар талцан тэмцэж хоёр жил илүү болсныг нэн үнэмшилтэй тун хурцаар дүрсэлсэн байна. Эл байдлыг бэлэвсэн эх Сорхогтуни зохицуулж “Авгадаа очиж золго!” хэмээн Мөнх ноёныг явуулсан түүх бий! Зохиолч төр хазайсан жил гэж дүгнэсэн бөгөөд Мөнх хаан аян дайны замд нас барж, Аригбөх Хар хорумд, Хубилай Шанду-д зэрэг хаан өргөмжилж Их Монгол улс хоёр хаантай болсноор роман төгсөж байна. Түүхийн ээдрээт үеийг ухаант хүмүүн Буяннэмэх, Нацагдорж, Ядамсүрэн нар өөр өөрийнхөөр дүгнэн хэлэлцэж, судлан суусан нь До яамны туршуул махан сахал Ёндон мэтийн сэжиг таамгийг төрүүлж, түүх ч хэлмэгдэж, түүнийг судалсан ухаант мэргэд ч хэлмэгдэж буйг хурц тод үзүүлжээ.

Ижил төстэй номнууд (272)
1