Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Өгүүллэг, тууж, роман
Номын нэр: Могойн чуулган
Зохиогч: Төрбат.Д 
Эрхлэн гаргасан: "Болор-Судар" хэвлэлийн газар
Хэвлэгдсэн он: 2012
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 6000₮
Номын товч

Эх орон даяар мэдэх эртний нэгэн учрал “Хялар хатан”-ы домгоор кино бүтээх хэсэг уран бүтээлчид Төгрөгийн хонхорт ирж буйгаар роман эхэлнэ. Үлэмж тансаг нутаг бол үлгэр домог амилсан нутаг юм. Тэр ч байтугай нутгийн дал гарч, ная дөхсөн хөгшид Амбаа Дэндэв, Будалцолмон жаажаа, Аримаа Галсан, Бандгай нар Хялар хатны домгийг мэддэг төдийгүй таньдаг улс байж таарав. Говь түшээ гүний хошуу агь алс газар өртөө шалгах ажлаар баруун аймагт явахдаа Эрдэнэбандида хутагтын нутгаас Сэржмядаг бүсгүйг дагуулж ирнэ. Харь газрын харц хүний үр гоо сайхан төрснөөс өөр буруугүй билээ. Гэтэл шар Човомбо тэргүүтэй олон хүний явуулгаар “Хялар шулмас”, “ламдрам” хэмээн гүтгэж хөөрхий бүсгүйг гоочлон гоочилсоор хоёр ширмэн тогооны завсар хөмөрч шатаан хорооно...

Энэ нь одоогийн Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын нутаг Авдрантын хөтөл гэдэг газар ажээ

Ижил төстэй номнууд (272)
1