Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Өгүүллэг, тууж, роман
Номын нэр: Нохойн хэрэлт
Зохиогч: Төрбат.Д 
Эрхлэн гаргасан: "Болор-Судар" хэвлэлийн газар
Хэвлэгдсэн он: 2012
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 6000₮
Номын товч

Нэгэн цагт Хубилай хааны зарлигаар босгож, Хутагтай сэцэн бэхи тоглож өссөн дотоод хотын “Урт нас, төрт ёс” их танхимд Эрдэнэ дайчин, хошой Чин ван Ханддорж догдлон сууж буйгаар роман эхэлнэ. Далай ламд шавь орж, Дайчин вангийн хүрээнээс дагаж ирсэн хүү Данзанжамцын “бие муудав” гэсэн хэл авч Ханд ван яаран ирсэн нь энэ юмсанж. Гэтэл идээ будаа өрсөн ширээнээ хив хадгаар бүтээсэн үнэт зүйл тавьсан нь хүүгийнх нь толгой байв. Уурлаж хилэгнэсэн Ханд ван хилийн овоог улаан чулуун жинсээрээ шавхуурдаж “Маалинган шаахайн мөр, марал илжигний хөл халхын нутагт гишгүүлэхгүй” гэж тангараг тавьжээ. 1910 онд Ханд ван андгай юундаа хүрч Ар халхад “Их даншиг” нэрийн дор бүх ноёдыг цуглуулж Манжийн дарлалыг түлхэн унагаж, тусгаар улс болох санаагаа хэлэв. Олонх ноёд айн ширвэгдэж амиа хоохойлно. Харин Да лам Цэрэнчимэд, Түшээт засаг Чин ван Чагдаржав, өвөрлөгчийн Хайсан гүн тэргүүтэн санаа нийлж Богд уулын Нүхтийн аманд нууцаар уулзаж, Орос орноос тусламж гуйхаар шийднэ. Эл санаагаа VIII Богдод айлтгаж, дэмжлэг авч, тамга бүхий бичиг юуг өвөртлөн амбан сайд Сань-до, түүний шадар залангийн занги Тан-Цзайли нарын цэргээс нуугдаж амь дүйн хил алхана. Тусгаар тогтнох үйлсэд Халхын ноёд амь хайрлаагүй байна.

Ижил төстэй номнууд (272)
1