Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Өгүүллэг, тууж, роман
Номын нэр: Тахиа тамга
Зохиогч: Төрбат.Д 
Эрхлэн гаргасан: "Болор-Судар" хэвлэлийн газар
Хэвлэгдсэн он: 2012
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 6000₮
Номын товч

Монгол төр, өөрийн түүхэндээ ороо бусгаа олон олон он жилийг туулж ирсний нэгээхэн хэсэг буюу XIV зууны сүүл үеийн ээдрээт түүхийг энэ романд уран яруу өгүүлсэн байна. Хууль бусаар хаан ширээ залгамжилсан Хубилай хааныг аялдан дагах нэгэн хэсэг байхад эсэргүүцэн босох нөгөө хэсэг байсны гол төлөөлөл, тэр үеийн түүхэн хүн Сүнсбайв ноёны дүрээр ээдрээ ончроот энэ цагийг онц сонирхолтой хүүрнэсэн байна. Мянганы ноён Сүнсбайв, монгол төр Шанду дамжиж, Дайду /Бээжин/ тийш нүүхийг эрс эсэргүүцэн тэмцэж улмаар зэвсэгт бослого гарган цэрэглэн мордсоныг Чингисийн угсаа, алтан ургийн олон ноёд дэмжсэн баримт бий санжээ. Тэр бүх түүхэн баримтыг уран сайхны аргаар буйлуулан нэгэн цагт Хубилай тэргүүтний эзэрхэн түрэмхийлэхийн этгээд санаанд ялагдаж илдний ирэнд толгойгоо өгсөн ч ирээдүй хойчийг харсан их ухаан нь үрийн үрд, үеийн үед дээдлэгдэн ирснийг Аминнавч, Нарантэнгис нарын дүрээр яруу сайхан дүрслэн харуулжээ.

Ижил төстэй номнууд (272)
1