Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Хувь хүний хөгжил
Номын нэр: “Монгол тэмүүлэл” оюутан, сурагчдын өврийн ном
Зохиогч: Цэндмаа.Н 
Эрхлэн гаргасан: "Монгол тэмүүлэл - Сайхан Монгол орон" ТББ
Хэвлэгдсэн он: 2010
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 5000₮
Номын товч

“Монгол тэмүүлэл”-ийн эрхэм зорилгод хөтлөгдсөн нэгэн томоохон үйл ажиллагаа бол их дээд сургуулиуд дээр өрнөсөн “Монгол тэмүүлэл” 7 хоногийн аян юм. Аяны үр дүн нь оюутан залуус өөрт зуршил болсон муу шинж чанараасаа ангижирч, сайн шинж чанараа өнгөлж хөгжүүлэхэд чиглэгдлээ. Оюутнууд бие биенээ болоод багш нараа гомдоож, таагүй харьцаж байсан бол уучлалт гуйх “Уучлалын өдөр”, “Монгол тэмүүлэл” уран илтгэлийн тэмцээн, ”Багш та энгүй ачтан – талархах өдөр”, хүндэтгэлийн лекц сонсох зэрэг үйл ажиллагаанууд зохион байгуулагдсан юм. “Монгол тэмүүлэл” илтгэлийн тэмцээнээр оюутнуудыг уран яруу илтгэх чадвараар нь бус эх орныхоо ирээдүйн төлөө санаа тавьж, шаналан шатаж явдаг сэтгэлээ илэрхийлж буй агуулгыг нь анхаарч шүүн шалгаруулсан юм. Илтгэлийн тэмцээнд 15 сургуулийн 200 гаруй оюутан оролцсоноос 60 гаруйг нь бид шигшин шалгарууллаа. Энэхүү шилдэг илтгэлүүдийг оюутан сурагчид, эцэг эхчүүд, багш сурган хүмүүжүүлэгчид та бүхэн шимтэн уншиж, бидэнтэй санал бодлоо нээлттэй хуваалцана уу.

Ижил төстэй номнууд (173)
1