Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Өгүүллэг, тууж, роман
Номын нэр: Яг 17
Зохиогч: Норов.Д 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 2009
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 6000₮
Номын товч

Намрын хонгор салхин энтээх гүвээний халиун шаргал өвсөн толгойг намируулан бүжиглээд ар зайж, тэртээх гүдгэрийн хялганын толгойг нахилзуулан гүйгээд цааш тонгоймогц доод талын ногоон хөндий рүү хальтран гулсан арилав аа. Тэр голын хөндий зунаараа тул айл хот зөндөө, адуу мал дүүрэн. Уулын сүүдэр хөдөлж, оройн сэрүүн орсон тул гүүн зэлнээс адуу холдож, бэлийн билчээрээс үнээ мал ойртож байв. Хэрмэл морьтон дөрөөн дээрээ босоод тэртээх цайдамд дэлхэсэн хонин сүрэг рүү цогиулж, хэсүүлч машинтан айл сураглан, голын сайр дундуур намалзуулна. Уудам хөндий, урт голын сав тэр аяараа хүн малын аяар зөнгөөр хөдөлгөөн. Зарим айлын зэлэн дээр тавьсан утаа май гол даган цэнхэртэн тунана. Зорьсон айл голын цаанаас хошууран түрж тогтсон цавчим байц цохионы хажуу дээр гэсэн тул бид ч бас сайр ус гатлан дэгэн догон гэх зуур энийг хараачилж, түүнийг сониучирхан, хэрэгтэй юу байна хэмээн шунаг сэтгэлээ харамгүй дэлгэсээр явлаа. Хол ойрын уулс мод хадгүй, бүгд нүцгэн дүмбэгэр, гагцхүү энэ тохойд түрж орсон нэгэн хошууг сэлмээр тасар цавчин үзүүр талыг нь нурааж, энэ уулс чинь гаднаа дүнжгэр боловч дотроо ийм цул хад шүү гэдгийг үзүүлэх гэсэн мэт, үлгэрлэвээс лоовууз эрүүвчлэн бүчилсэн хүний нүүр ар шил хоёр мэт ажгуу. Тэр цохионы ёроолд том том үхэр чулуу ширгэн дунд архайж дархайн хэвтэж, доороос нь хүйтэн булаг ундран гарч, хөндий даган талийсан нарийн голд нийлэн оджээ. Хоёр талд нь үхэр мал, гүүн зэлтэй айлууд байна. Бидэнд яг таарах газар. Сумын нөхөд бүр нүдийг нь олж энэ газрыг бидэнд зааж өгчээ. Харин хот айл нь ямархуу бол? Одоо л очиж үзэж дээ. Булгийн хөлөөр гаталж, баруун айлын хойгуур тойрч, байц цохионы арын гүдгэр дээгүүр давж, зүүн хот айлд очих замтай аж. Цохионы баруун талд буурайхан богтой бололтой багацар шургааган хашаатай, гүүн зэлэн дээр нь дөрөв таван унага уяатай, даагатай гүү зонхилсон арваад адуу тэнд нь сүүл хаян зүүрмэглэнэ.Ганц гэр байна. Бас тав зургаан тугал тэрүүхэн булгийн захад идээшилж явна. -Энэ хүүхэн чинь юу саваадаад байна аа? гэх жолоочийн дуунаар ахиулан харвал нүцгэн шилбэ, сэгсгэр үстэй, дан дээлтэй эхнэр гэрийн зүүн талд нэг түнтгэр саарал юмыг саваа модоор учиргүй шавхуурдаж байна.

Ижил төстэй номнууд (272)
1