Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Өгүүллэг, тууж, роман
Номын нэр: Туулай туульс
Зохиогч: Төрбат.Д 
Эрхлэн гаргасан: "Болор-Судар" хэвлэлийн газар
Хэвлэгдсэн он: 2012
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 6000₮
Номын товч

Монголын их эзэнт гүрний хамгийн эгзэгтэй үеийг энэ романдаа уран яруу дүрсэлсэн юм. Зохиолч Бат ханы хорт явуулга Монголын эзэнт гүрний хувь заяанд хар сүүдрээ тусгав гэж үзсэн юм. Өгөдэй, ууган хүүгээ зэмлэж Батын илгээсэн ховын захианд итгэсэн нь Дөргэнэ эхийн санааг зовооно. Чингээд Өгөдэй өвлийн дунд сард дотнын сайд Абдур-рахмантай архи зооглож байгаад (1241 оны 12-р сард) хээрийн ордондоо учир битүүлэг таалал төгсөв. Их гүрэнд аюул нүүрлэж, түгшүүр нөмөрч Дөргэнэ хатан төр барьсан дөрвөн жилийг голлон өгүүлдэг. Харин их улсын нийслэлд Дөргэнэ хатны дэргэд Абу сайд шадарлаж тэр үед төрийн хэргийг, үзмэрч эм Фатима зохицуулж байсан гэдэг юм. Ийм эгзэгтэй цаг үед Эмильд тохиромжтой цагийг хүлээж суусан Гүюг ноён, Бүри (Цагадайн ач) андаа дагуулан цэрэглэн ирж, эх хатан Дөргэнэ төрийн тамгыг шилжүүлэхээс өөр аргагүй нөхцөл байдал үүсдэг. Монголын гурав дахь их хаан Гүюг тамга атгаад хоёр жил гаруйн нүүр үзсэн ч аливаад шударга хандахыг эрхэм болгож төрийн хутгуур Абу сайд, Фатима нарыг цаазаар аваачиж, тун ч удаагүй Дөргэнэ хатан учир битүүлэг нас барсан тухай романд уран, яруу өгүүлсэн бий. Гүюг хаан өөрөө “Хавар боллоо. Эмилийн цаг агаар надад зохидог юм” гэж одсон ч Толуйн бэлэвсэн эхнэр Сорхогтун бэг Бат хаанд нууц элч илгээсэн баримт байдаг ажээ.

Ижил төстэй номнууд (272)
1