Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Өгүүллэг, тууж, роман
Номын нэр: Бар засаг
Зохиогч: Төрбат.Д 
Эрхлэн гаргасан: "Болор-Судар" хэвлэлийн газар
Хэвлэгдсэн он: 2012
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 6000₮
Номын товч

Есүхэй баатар ес хүрсэн хүүгээ дагуулж эхийн удам Олхонуд аймаг орохоор мордож байна. Зам зуур Хонгиродын Дэй Сэцэнтэй таарч Бөртэ-г буулгаж авахаар шийднэ. Харих замд татаарт хорлогдсон нь Тэмүжиний хувьд хамгийн хүнд цохилт болжээ. Тэмүжин, Хасар хоёр нэгсэн амьсаж Бэгтэрийг харваж алснаар Есүхэйн ард өнчирч үлдсэн хот айл салж сарнихад хүрч байна. Бэгтэрийн эх Сочигэл хатан, гэрийн адууч Тодойн-Гиртэтэй учир ургуулж улмаар Орбой, Сохатай хоёр хатныг даган Өэлүнг хар буурин дээр нь хаяад нүүдэг билээ. Сочигэлийн мэргидэд очих зам эндээс эхэлсэн гэж зохиолч үзсэн байна. Есөн шарыг ойртуулах зэрэг холын ажилд хонхотоны Мэнлиг эцэг тус нэмэр болсоор Есүхэй орыг эзэлж, Тэмүжиний хойт эцэг болсон гэж зохиолч дүгнэсэн байна. ...Тэмүжин Бөртэ-г буулган авчирч Ван хантай үгсэж, Хасар дүүтэй нэгсэж баатар нөхдийн дэмээр “Бар засаг” үүсгэн бүтээсэн билээ. Харин зохиолч эл романдаа Жамуха... гэж түүхт хүн байгаагүй гэж үзсэн байна. Энэ бол хаан ахынхаа төлөө Хасар дүүгийн бүтээсэн гавьяаг хожим,”Монголын нууц товчоо” бичигч Өгөдэйн хүмүүс дур мэдэн засаж Жамуха гэдэг уран сайхны дүр гаргаж ирсэн байж болох юм гэсэн санал дэвшүүлжээ.

Ижил төстэй номнууд (272)
1