Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Шүлэг, яруу найраг
Номын нэр: Адил хуучин
Зохиогч: Цэнд.Ц 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 2008
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 5000₮
Номын товч

СЭТГЭЛИЙН ИХ ОРЧЛОН СЭРТҮГЭЙ

Түмэн бодис орчилдсон ертөнцийн хязгаараас өөрийгөө олж, өөрийгөө бүтээнэ гэдэг тавилан буюу. Хүний мөн чанар болхи, толхи махан бодьгалдаа бус сэтгэлдээ оршино. Дээр нь оюун ухаан хэмээх чөтгөрийн ад шид заяагджээ. Ямар боловч хүмүүн төрөлхтөн танин мэдэхүйн хоёр замтай ажгуу. Нэг нь номын номоор ном хийж өөрийн номыг айлдах. Нөгөө нь сэтгэлийн номоор ном үүсгэн орчлонг олж хүний зэрэгт дэвших. Танин мэдэхүйн дээд шат нь сэтгэл болой. Хэлзүйн харилцааны хэрэглүүрийг авч үзвээс эхлээд дохио зангааны өнөө зөвхөн хэлний харилцаа ноёлж байна. Үг хэлээр хүний дотоод сэтгэлийг бүрэн нээж чадахгүйн дээр бодот болон хий /гуравдагч, дөрөвдөгч/ ертөнцөд нэвтрэх боломжгүй юм. Хүн төрөлхтөний харилцааны эцсийн боловсронгуй хэлбэр бол сэтгэлийн хэл мөн. Эдүгээ дэлхийн урлагийн дээд амжилт, дээд зорилго нь сэтгэлийн хэлэнд аль болох ойртсон тийм сэтгэлгээ, тийм урлахуйн зүг явнам. Сэтгэлийн хэлэнд ойртсон сэтгэлгээг буй болгохын тулд оюун ухаан ухамсраас ангижрах, сэтгэлийн хэлэнд ойртсон урлахуйг буй болгохын тулд үгийн болон утгын бодит утгаас ангижрах авай. Энэ цагт хүмүүн гэгч махан бодьгалаас үүдсэн үй түмэн уяа, аргамжаа хэрээнд татагдан байх ахул тэр бүгдийг тасар тасдан сэтгэлийн зүг одсугай! Цэвээний Цэнд Увс аймгийн Малчин суманд төрсөн. Залуучууд театрт ажилтай. Уран бүтээлдээ өөрийн гэсэн мунхралыг үүдэж яваа нэгэн. Сэтгэлийг сэтгэлээр хүргэнэм. Дадаж заншсан өмнөх үгсийн нэгэн адил эелдэгхэнээр тал засаж бүхнийг уншигч авхайн мэргэн оюун даатгасангүй. Түүнд мянган алдаа, эхлэл нэгэн оноо бий гэдэгт итгэм. “ Зүс бүгэг андууд “-ын бяцхан үүрнээс бүгэг нэгэн жигүүр дэлхлээ. Харь цагийн харьд ямархан зүс төрх, ямархан орон зайг олж гээж, гээж олохыг хэн мэдлээ… Аяа, сэтгэлийн их орчлон сэртүгэй.! Яруу найрагч, зураач Баатархүүгийн Пүрэвсүрэн 1992.01.12

Ижил төстэй номнууд (119)
1