Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Шүлэг, яруу найраг
Номын нэр: Шөнийн давалгаа
Зохиогч: Цэнд.Ц 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 2006
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 8000₮
Номын товч

Би Ц.Цэндийн “Шөнийн давалгаа” шинэ номын эхийг уншаад хэдэн үг хэлхсү хэмээн суутал уншигчийн гарт  миний үгтэй хамт хүрэх номын тухайд бус яруу найрагчийг харъяалан эрхшээгч он цагийн тухай, түүний үеийнхний талаар өгүүлэх нь илүү ач холбогдолтой байж мэдэхийг ухаарав. Харин Ц.Цэндийн бүтээлийн талаар эцэст хэдэн өгүүлбэр оньсого болгон хавсарган үлдээсү.            

1990 оны цагаан морин жил монголчууд ардчилсан хувьсгалыг богино хугацаанд харьцангуй тайван хийж чадсанч энэхүү шилжилтийн үеийг гэтлэн давах үйл явц түүнээс хавьгүй урт удаан хугацааг шаардах учиртай байлаа. Нийгмийн болоод улс төр, эдийн засгийн салбарт бүхнийг шинээр эхлэх, харин оюун санааны хүрээнд мэдлэгийн хуучин загварчлалаас салж, уран сайхны сэтгэлгээний шинэ орон зайг эрж хайх гарц эхэлсэн. Өөрөөр хэлбэл утга зохиол дахь хямрал, монголын уран зохиол дахь сэтгэлгээний хоцрогдол, түүнд шахалт үзүүлж асан улс төр, үзэл суртлын нөлөө зааварчилга, хөшүүн байдлыг халж, монголын уран зохиолын туурвил зүйд хуримтлагдсан үнэт өв уламжлалыг хадгалан үлдэхийн хамт, орчин үеийн шинэ эрэл, туршилтууд хийх зайлшгүй шаардлага гарч ирсэн билээ. Үүнийг зохиолч, уран бүтээлчид цугаар баяртай угтсан төдийгүй сэдэн санаачлагч, хөдөлгөгч хүч нь залуус байлаа. Тэр залуус одоо утга зохиолд байр сууриа нэгэнт олсон нь гол ололт юм. Тэд энэ хугацаанд монголын орчин үеийн уран зохиолд сонгодог реалист уламжлалыг гүнзгийрүүлэн баяжуулж, манай утга зохиолд дутагдаж асан реалист бус сэтгэлгээний шинэ чиглэлийн үндсийг тавьж, өрсөлдөн хөгжих таатай нөхцөл бүрдүүлж өгөв.             Шилжилтийн эхний үе шатанд олон жижиг урсгал бүлгүүд / “Зүс бүгэг андууд”, “Хүрээ хөвгүүд”,”Зөн”, “Гуну”, “Бишүби”, “ХХ зуун” гэх мэт/ мэндэлж, элдэв уриа тунхаг дэвшүүлж гараагаа эхэлсэн бол өдгөө цагийн жамаар тэрхүү бүлгүүдийн /урсгалууд/ урлал зүй, арга барил, сэтгэлгээний онцлог тогтворжин төлөвшиж, реалист бус арга найруулгын нэгэн ай савд нэгдэх үйл явц идэвхжиж эхэлсэн нь зүй тогтолт үзэгдэл юм. Үүний нотолгоо нь “Монголын мөнгөн үеийн яруу найраг” /УБ. 2004/ хэмээх томоохон цоморлиг бүтээл болно.

Ижил төстэй номнууд (119)
1