Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Шүлэг, яруу найраг
Номын нэр: Юм хачин
Зохиогч: Цэнд.Ц 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 2001
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 5000₮
Номын товч

Ц.Цэндийг утга зохиолын хүрээнийхэн андахгүй. Тэр бол “Зүс бүгэг андууд”-ын нэг. “Бүгэг” гэж чухамдаа  юу гэсэн үг болохыг би мэдэхгүй л дээ. Гэлээ ч энэ бүдэгхэн үг сэтгэлд тэмтрэгдэхтэй үгүйтэй хачин сэрэл мэдрэмж агуулахыг анзааран гайхдаг юм. Зүс бүгэг тэдгээр залуусын дотроос Бадамсамбуу, Цэнд хоёр сэрэхүйн бүрэнхий манан дундуур хаашаа ч юм бэ, тун итгэлтэй алхаад байгаа нь бас сонирхол төрүүлдэг. Сар бөгтөр харайн Хоосон дуу гишгэнэ гэх маягийн барьцгүй, хий сэрлээр энэ ном дүүрэн бөгөөд бүр юу ч өгүүлээгүй аялга үгс ч Цэндийн шүлэгт их. Тэдгээрийг уншиж хүртэхийн тулд ихээхэн бэлтгэл шаардлагатай.              Би л хувьдаа зарим шүлгийнх нь далд өгүүлэмжийг хөөсөөр,эцэст нь төөрч гүйцдэг. Тэгээд өөрийгөө төөрлөө гэж бодохгүй, Цэндийг төөрчихөө юү дээ ч гэж бодох үе таардаг л юм. Түүний шүлгүүд хялбар биш. Энгийн үгээр хэлчихэж болох санааг зориуд түвэгтэй болгохыг хичээсэн мэт байдал ч анзаарагддаг. Үг хүчгүйдээд зураас хэрэглэсэн, бүр ч абсурд шинжтэй шүлэг энэ номын дотор бий. Энэ бүхэн яруу найрагчийн бусдаас ялгарах онцлог, давуу тал ч байж мэднэ. Магадгүй, бусдаас эрс өөр зүйл хийхийг хэтэрхий хүссэндээ чамирхсан байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ уран бүтээлчийн дотоод ертөнцөд нэвтрэн орж, түүний сэрж мэдэрснийг ойлгоогүй хүн дүгнэлт хийх эрхгүй нь тодорхой. Яруу найргийн тогтсон ойлголтоор хамгийн гол зүйл гэгддэг тансаг нарийн мэрэмжээр ч Цэндийн шүлгүүд дутдаггүй.

Ижил төстэй номнууд (119)
1