




МУИС-ийн НШУС-ийн Түүхийн судалгааны хүрээлэн, Сэтгүүл зүйн тэнхим, «Урбанек» ХХК-иас 2008 онд хамтран зохион байгуулсан «Бат хаан-800» эрдэм шинжилгээний бага хурлын илтгэлүүдийн эмхэтгэл. Тус эмхэтгэлд академич Ж.Болдбаатарын «Дэлхий дахины болон Монголын түүхэнд Бат хааны гүйцэтгэсэн үүрэг», доктор, профессор Д.Цахилгааны «Бат хааны цадиг намтрыг гүнзгийрүүлэн судлахад анхаарах зарим асуудал», Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн доктор, профессор Ж.Базарсүрэнгийн «Их Монгол улсын цэргийн агсамж (Кибчагийн аяны жишээн дээр)», Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн доктор, профессор Х.Шагдарын «Гүюг хаан, Бат хааны харилцаа», МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимийн багш, доктор, дэд профессор Ч.Чойсамбын «Бат хаан ба Оросын шинэ түүх бичлэг», «Урбанек» ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Лхагважавын «Польш дахь монголчуудын өв», МУИС-ийн Түүхийн тэнхимийн ахлах багш Д.Энхцэцэгийн «Чингис хааны төрийн ураг барилдахуй ёсон», А.Матышякийн «Алс тэртээх Монголоос Монколицэ хүртэл» зэрэг эрдэм шинжилгээний өгүүлэл орсон байна.