Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Намтар, дурсамж, тэмдэглэл
Номын нэр: Дарангуйлагчдын дурлал
Зохиогч: Чойсамба.Ч 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 2012
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 7000₮
Номын товч

Зөвлөлтийн нам, засгийн тэргүүн, «вождь» Иосиф Сталин, Италийн ерөнхий сайд, «дуче» Бенито Муссолини, Германы райхсканцлер, «фюрер» Адольф Гитлер, Хятадын коммунист намын Төв хорооны нарийн бичгийн дарга, «жүси» Мао Зэдун... Тэдний өмнө ард түмэн нь бөхөлзөж, хөрш улс үндэстнүүд эмээж байлаа. Тэд бүгд аавдаа тоомжиргүй ханддаг боловч ээжийнхээ төлөө зүрхээ сугалахаас ч буцахгүй байсан. Засгийн эрхэнд хүрэх тэдний зам дардан байсангүй. Зарим нэгэнд нь эмэгтэйчүүд мартахын аргагүй тус хүргэсэн бол зарим нэг нь тэднийг хэрэгсэл төдий үзэж байв. Хэдий тэд бусдын мөрөөдөөд ч хүрэхгүй өндөрлөгт гарсан боловч хүн л болсон хойно эмэгтэйчүүдтэй нэр холбогдоно. Тэдний хувьд эмэгтэй хүн хэн байсан бэ? Онгодыг нь хөглөгч үү, урам зоригийг нь бадраагч уу, аль эсвэл зугааг нь гаргагч уу? Эдгээр асуултын хариултыг уншигч энэ номоос олох болно.

Ижил төстэй номнууд (67)
1