Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Түүх, ёс заншил
Номын нэр: Монголын хаад тэнгэрт хальсан нь. Домог, баримт, сургамж
Зохиогч: Чойсамба.Ч 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 2011
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 10000₮
Номын товч

Энэ бүтээлд Их Монгол улс, түүнээс салан тусгаарласан Юань улс, Зүчийн буюу Алтан Ордны улс, Цагадайн улс, Хүлэгийн улс, мөн Хойд Юань улс буюу бага хаадын үеийн Монгол, Зүүн гарын хаант улсын төрийн жолоог атгаж, дэлхийн түүхийг бичилцэж байсан хаад хэрхэн таалал төгссөн тухай өгүүлнэ. Хаадын үхлийн шалтгааныг түүхийн тулгар бичиг, судалгааны зохиолуудыг түшиглэн тодруулсан болно. Их Монгол улсад 5 хаан (Аригбөхийг тооцоод Хубилайг оруулалгүйгээр), Юань улсад 11 хаан, Монголд 24 хаан, Зүчийн/Алтан Ордны улсад 51 хаан, Цагадайн улсад 21 хаан, Хүлэгийн улсад 9 хаан, Зүүн гарт 9 захирагч, хаан, нийт 131 хаан төр барьж байсан бөгөөд давхардсан тоогоор тэд 139 удаа хаан ширээнд заларч байжээ. Тэд одоогийн Монголоос 22 дахин том газар нутгийг эзэгнэн сууж байсан юм. Тэдний таалал төгссөн тухай сурвалж бичиг, судалгааны зохиолуудад янз бүрээр бичсэн байдаг бөгөөд зарим хааны үхлийн шалтгааны талаар өнөө хэр нэг мөр ойлголт үгүй байна. 131 хааны үхлийн талаар 177 хувилбар бий. Эдгээрийг нягтлан үзэхэд давхардсан тоогоор 73 хаан гадны нөлөөтэй, мөн 73 хаан гадны нөлөөгүй нас баржээ. Харин 31 хаан хэрхэн өөд болсон талаар ямар нэг баримт алга. Одоогоос хэдэн зууны өмнө мөнхийн хутгийг олсон хаад чухам ямар шалтгааны улмаас таалал төгссөнийг өдгөө тогтоох ямар ч боломжгүй юм. Тиймээс зохиогчид сурвалж бичиг, судалгааны зохиолуудад дурдагдсан баримтыг уншигч олны сонорт хүргэхийг чухалчилсан бөгөөд орчин цагийн үүднээс үнэлэлт дүгнэлт өгөх, магадлалыг тогтоох, энэ асуудлаар байр сууриа илэрхийлэхийг зориогүй байна

Ижил төстэй номнууд (66)
1