Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Түүх, ёс заншил
Номын нэр: Наполеоны үхлийн нууц
Зохиогч: Чойсамба.Ч 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 0
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 5000₮
Номын товч

140 жилийн өмнө үйлдэгдсэн гэмт хэргийг ганцхан ширхэг үсний тусламжтай илрүүлж болох уу? Илрүүлээд зогсохгүй, түүхэн бичиг баримтуудыг задлан шинжилснээр гэмт хэрэгтнийг ч тогтоож болдгийг Олон улсын Наполеоны нийгэмлэгийн ерөнхийлөгч асан Бен Вейдер харуулжээ. Эцэг Карло Буонапартегийн нэгэн адил Наполеон скирр хэмээх ходоодны удамшлын өмөн өвчний улмаас нас барсан гэж түүхчдийн ихэнх нь үздэг. Гэтэл энэ нь ямар ч утгагүй билээ. Өмөнгөөр өвчилсөн тохиолдолд хавдар амсарыг хааж, хоол гэдэс дотор нэвтрэхэд саад учруулдаг учир өвчтөн яс арьс болж, ихэд доройтож өнгөрдөг. Карло Буонапарте чухам ингэж нас барсан. Тиймээс өмөн өвчин Наполеоны үхлийн шалтгаан болохгүй нь. Яагаад гэвэл тэрбээр нас бартлаа маш тарган байсан юм. Тэгвэл Наполеоныг өмөн өвчнөөр нас барсан гэх цуу яриа дэгдээх нь хэнд ашигтай байсан бэ? Энэ асуултын хариултыг та эл номоос авах болно.

Ижил төстэй номнууд (66)
1