




Олон түмний оюун санаанд тогтсон Наполеоны тухай үй олон төсөөлөл дотор агуу ихийн дон шүглэсэн, өөрийн алдар нэрд согтууран мансуурсан байлдан дагуулагчийн дүр зонхилдог. Тогтож сууж чаддаггүй энэхүү байлдан дагуулагч хэмжээ хязгааргүй хувийн санаархлынхаа төлөө бүх нийтийн амгалан тайван байдлыг золиосд гаргасан гэдэг. Ханаж цадахыг мэддэггүй эл араатан Франц орныг нэг хэсэгтээ л сэхээ авч чадахгүй болтол нь тамирдуулсан гэдэг. Энэхүү хялбарчлагдсан санаа амар хялбар түгж, тэр ч байтугай өөрийн үзэл бодолтой хүмүүсийн оюун санааг эзэмдсэн нь Наполеоны өөрийнх нь хувь хүний ер бусын чанарыг шимтэн сонирхож, ихэд анхаардагтай холбоотой. Тэгэхдээ Наполеон өөрийн хүсэл зоригийн эсрэг орж байсан тэр үйлийн үргүй нөхцөл байдлыг задлан шинжлэлгүй орхидог. Энэхүү бүтээлийг уншсанаар Наполеоны дайнууд байсан уу? эсвэл Наполеоны эсрэг дайнууд байсан уу? гэдэг асуултанд хариулт авах болно.