




Юуны түрүүнд та нэг зүйлийг яс махандаа шингэтэл ойлгох хэрэгтэй. Цаг хүрэлцэхгүй байна гэдэг ойлголт ерөөс байх учиргүй. Та нэг зүйл хийхийг үнэхээр хүсч байгаа бол цаг олдож л таараа. Та өөрийгөө Бусдын адил ажилд дэндүү их дарагдсан учир цаг зав муутай явдаг гэж боддог бол ганцхан зүйлийг л санаарай. Энэ хорвоо дээр таниас ч их ажилтай атлаа таниас ч илүү ихийг амжуулаад, бүтээгээд явдаг хүмүүс олон бий. Тэд их цаг завтайдаа биш, харин тэрхүү цагаа илүү оновчтой, үр бүтээлтэй ашиглаж чаддаг учир л тэр. Хүний амьдралд цаг хугацаанаас илүү чухал зүйл үгүй. Би танд байгаа тэр цаг хугацаан дээр нэг ч хором нэмж өгч чадахгүй. Бид бүгд л хоногийн 24 цагтай. Гэхдээ өөрт байгаа тэр цаг хугацааг хэрхэн илүү үр ашигтай зарцуулахыг энэ номоос та олж мэдэх болно.