




МӨРГӨЛ:
Олон онд шүлэг хуримлуулж ном гаргаагүй болхоор, тэмдэглэлийнхээ дэвтрийн цөөн гэхээргүй хуудсуудын “хусмыг” долоож хэдэн шүлэг хумив... Чадаж байна... гэсэн юмаа хийж, бүтээж чадахаа байхаар “амьдаараа үхэх” гээч ирдэг.... Уг нь миний үзэн яддаг “үхэл” энэ л дээ! Жамаараа биеийг барахыг би “эхлэл” гэж боддог: Шүлгийн өвчнөөр олон жил өвдөж архагшаад, бичихгүй байж чадахгүйн дон надад тусчээ... Шүлгээр би залуу халуун насаа чимэж, шүлгээс бусад юмаар би өөрийгөө гоёж байсангүй. Өтөл насаа шүлгээрээ “хувцаслачихаад” таны оюуны тунгалаг толины өмнө зогсож байна.