Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Өгүүллэг, тууж, роман
Номын нэр: Абсурт зүүдний хот
Зохиогч: Үлэмжтөгс. Ө 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 0
Хэл: Монгол
Нүүрний тоо: 2012
Худалдах үнэ: 5000₮
Номын товч

Зүүд өнгөт үү? эсвэл хар цагаан уу? Энэ фото зургийн негатив чанар дээр тулгуурласан хамгийн сонирхолтой асуулт байхыг үгүйсгэхгүй. Үнэхээр зарим зүүд өнгөт байдаг. Уул хөндийн түмэн цэцэгс өнгө алаглаад төрсөн нутаг сайхан байлаа гэж аав минь нэгэн өглөө сэрээд ярьж байж билээ. Өнгө алаглана гэдэг чинь аавын тэр зүүд “өнгөт” байсан гэсэн үг. Гэтэл зүүд үүсэх онолд хэзээ ч өнгөтэй байдаггүй гээд батлаад байдаг. Яах вэ? Энэ л эргэлзээ, үнэн худлын зааг дунд хамгийн бөөрөнхий байж мэдэхээр таамаглалыг “Абсурд зүүдний-хот” постмодерн романд дэвшүүлжээ. Яагаад “бөөрөнхий байж мэдэхээр таамаглал” гэсний учир нь энэ романд ердөө л “ЗҮҮД НЕГАТИВ” шинж чанартай хэмээх онолын хүрээний цоо шинэ асуудал дэвшүүлж байгаад оршино. Зүүд өнгөт ч мөн, хар цагаан ч мөн. Ялимгүй “бөөрөнхий” сонсогдож байгаа нь нууц биш. Харин ертөнцийн бүхий л тогтолцоот ойлголтын хүрээнд хүний танин мэдэхүйн энгийн анхдагч суурь ойлголтоор үгүйсгэл хязгаартай ба тэрхүү хязгаар нь шинэ үгүйсгэлийн хязгаартай тулж байдаг. Оршихуй хязгаартай боловч өөр оршихуйн хязгаараас өөр оршихуй үүсдэг зэргээр үл тасрах “ОРШИХУЙ-ЦАГ ХУГАЦАА- ХҮНИЙ ОЮУН САНАА-ЗӨН СОВИН ” гэсэн гинжин холбоос дунд ХҮНИЙ ЗҮҮД үнэхээр харьцангуй нууцлаг, ээдрээтэй “САНСАР” бүтээсэн ажээ.

Ижил төстэй номнууд (272)
1