Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Намтар, дурсамж, тэмдэглэл
Номын нэр: Эргэн дурсах он жил
Зохиогч: Түмэнбаяр.Ц 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 0
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 3000₮
Номын товч

Багшийхаа 100 жилийн ойг угтаж хэдүүлээ нэг дурсамжийн ном гаргая гэсэн чинь “манай ангийнхан” ингэж хэлэхийг минь хүлээж байсан юм шиг талархан зөвшөөрч өөр өөрсдийнхөө дурсамжийг өглөө. Багшийн бичиж эхлээд хараахан бүрэн боловсруулж амжаагүй үлдээсэн дурдатгалыг чадан ядан цэгцэлж, өөд болсноос нь хойш 20 жилийн дараа буюу өнгөрсөн онд хэвлүүлэн гаргасан болохоор тэд маань надад итгэж ч байгаа бололтой. Чухамдаа эцэслэн шийдээгүй байсан бодлыг нөхөд маань ингэж дэмжсэн болохоор би ч сэтгэл шуударч ийнхүү нэгэн ном бэлтгэлээ. ”Манай ангийнхан” гэдэг маань 1970, 1980-аад онд тогтмол хичээллэж, ид хүчээ авч байсан ажилчны районы утгазохиолын нэгдлийнхэн л дээ. 1977 оны гуравдугаар сарын 15-нд 17 гишүүнтэй Дарь.Нацагдорж, Л.Лодоншарав, Д.Бужноов нараас бусад нь ганц нэгхэн шүлэг хэвлэлд гаргасан, сонинд хэд гурван мэдээ бичсэнээс цаашгүй, харин бичих, зохиохын “бөөн дурын уран сайханчид” байлаа. Биднийг нэгдлийн эрхлэгч, нэрт яруу найрагч, ахмад зохиолч Ц.Цэдэнжав багш өндөр настайгаа мартан, өөрийн бичих хийхээ хойш тавин, өдөр шөнөгүй зүтгэн явж зүгшрүүлсэн юмаа. Түүний үр дүн гарч бидний дундаас өнөөдөр Ц.Түмэнбаяр, Б.Лхагвасүрэн, Б.Дариймаа, Б.Туяа, Л.Нямготов, С.Гантөмөр, Ж.Батноов нар Монголын зохиолчдын эгнээнд алхаж, Д.Нацагдоржийн болон Монголын Зохиолчдын Эвлэлийн нэрэмжит шагналтнууд төрж, уран зохиолын олон төрлөөр бичсэн ном, жүжиг, киногоо уншигч, үзэгч түмэндээ барьсаар байна. Бас манай нэгдлээс төрсөн зохиолч Б.Ойдов /зөгнөлт зохиолын/, Б.Ваанчиг /өгүүллэг, туужийн/, Дарь.Нацагдорж /Яруу найрагийн/ Л.Дорж /шүлгийн/, Т.Алтанцэцэг /хүүхдийн болон шүлгийн/, Б.Түвшинжаргал /шүлэг, тэмдэглэлийн/, О.Сэрээнин /Яруу найраг, үргэлжилсэн үг, жүжгийн/ нар олон сайхан номоо үлдээгээд бурханы оронд одсон доо. Мөн миний мэдэхээр зохиолчдын эвлэлд одоогоор элсээгүй ч бүтээлээрээ ном гаргасан есөн хүн лав бий. Цэдэнжав багшийн онцлог нь бидний бичсэн зүйлийг хэлэлцүүлж зөвлөөд зогсохгүй, утгазохиолын нэгдлээрээ үйлдвэр, аж ахуйн газруудтай хамтарч, ажилчдын дунд “өндөр бүтээлийн 7-10 хоногийн ажил” олон удаа зохиосон нь одоо бодоход янз бүрийн хүмүүсийн зан төрх, ажил, амьдрал, ахуйтай танилцуулж шинэ сэдэв, онцлог дүр, шинэ санаа олгох “өндөр бүтээлийн ажлууд” байсан шиг бодогдох юм.

Ижил төстэй номнууд (67)
1