Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Өгүүллэг, тууж, роман
Номын нэр: Дөргөнө хатны алтан зоос
Зохиогч: Түмэнбаяр.Ц 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 2014
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 9000₮
Номын товч

Зохиолын хэсгээс:

Үнгэгдсэн цаас шиг үрчийсэн хар нүүрнээс тэр гэж танихын тэмдэг алга. -Чи намайг төсөөлөх ч үгүй байна уу? хэмээн мөнөөх эр гаслантай асуухад, бүсгүйд хүнгэнэсэн сайхан дууны нь өнгө нэг л танил бөгөөд харцанд нь “Даанч дээ” гэсэн гомдол тодрохыг олж харлаа.Бүсгүйн сэтгэлд тэртээх он жилүүдийн зүүд мэт бүдэг бадагхан төсөөлөгдөх эелдэг намуухан салхитай, намрын сэвэлзсэн шөнө зурсхийн орж ирлээ. Бүсгүй “Чи минь“ гэдэг үгийг дуулдах төдий ч зүрхнийхээ угаас хэлж буйгаа өөрөө ч анзаарсангүй. Тэрхүү чин сэтгэлийн өөриймсөг үгийг дэндүү сайн мэдэрсэн эр “Би л байна шүү дээ” хэмээн уруул нь үл мэдэг чичирч хэлэхдээ хоолой нь сааралтан, оволзох догдлолоо барьж ядан чимээгүй болж, шүүрс алдлаа. Бүсгүй: -Хорин жил юу гэсэн үг вэ?... хэмээхэд: -Хорин жилийн өмнөхөөс юу ч үлдээгүй байна уу? хэмээн түүний бодлыг таасан ч юм уу, ёжлонгуй мушилзан асуулаа. -Яалаа гэж яалаа гэж… хэмээн сандрангуй хариулсан ч “Чи минь хүдэр чийрэг чинэрсэн бор залуу байсан даа” хэмээн бодож амжлаа. Хоёул хэсэгхэн чимээгүй суусан нь тэртээх хорин жилийн өмнөхөө тус тусынхаараа дурссан хэрэг. Юугаа ч мэдэхгүй гэнэн тэнэг хоёр амьтан цагаан элгээрээ нийлж, яаж байгаагаа ч үл ойлголцон, ичиж зовох, эмээх сэрэмжлэхийн хүлээсэн дунд, барьж тогтоохын аргагүй их хүсэл санааширлаар бие биедээ уусан орчлонгийн жам ёсны хаалгыг нээсэн сэн.

Ижил төстэй номнууд (272)
1